Сонин Хачин

Дүрмийг нягт барьдаг ‘хатуу’ ээж, танд яагаад хүүхдийн машины суудлыг үргэлж бэхлэх ёстойг хуваалцжээ

Хүн бүр хамгаалалтын бүс нь хүний ​​амь аврах боломжтой гэдгийг сайн мэддэг болсон. Гэсэн хэдий ч тэд хүүхдийн машины суудлын талаар нэг их боддоггүй. Аз болоход, нэгэн цагдаа машин жолоодож байхдаа аяулгүйн бүсээ бэхлэх нь хичнээн чухал болохыг батлан харуулсан зургийг хуваалцжээ.

Висконсин мужийн Шавано хотын Шерифийн оффисын цагдаа Адам Бибер нь залуу эх болон хоёр хүүгийн хамт тээврийн хэрэгслийн ослоос авсан зургаа хуваалцав. Энэ явдлаас болж эмэгтэйн машин бүрэн сүйрсэн байсан ч, хүүхдүүдийнх нь сууж байсан суудлуудад бараг зураас ч байсангүй. Энэхүү фэйсбүүкийн пост дээр хүмүүс бөөгнөрөн ярилцаж байгаа нь гайхах зүйл биш юм. Доорхи цочирдом зургийг үзээрэй:

Зураг нь автомашины осолд орсон ээж Женна Касадо Рабберманаас гаралтай байна. Тэрээр болсон явдлын талаар бодлоо хуваалцав.

“Үүний л учраас та ҮРГЭЛЖ хүүхдүүдийнхээ машины суудалыг зөв бэхлэх ёстой байдаг юм. Бүс нь чанга байна гэж тэд хашгирч байсан ч гэсэн. Тэд цээжний бүс нь урд эсвэл ар талдаа байгаа талаар гомдоллож байсан ч гэсэн. Бид өчигдөр сургууль тарсны дараа гэр рүүгээ харих замдаа сүү авахаар зогссон юм. Бид гэрээсээ хэдхэн л минутын зайд байсан. Хэн нэгэн улаан гэрэл дайран өнгөрч бидэн рүү хүчтэй цохисон. Энэ нь танд тохиолдоно гэж та хэзээ ч боддоггүй байх. Би бас тийм л бодолтой байсан…

Хөвгүүд маань ямар ч гэмтэлгүй өнгөрсөн. Гэсэн хэдий ч түргэн тусламжийн эмч нар намайг хүүхдийн суудлыг зөв бэхлэхэд цаг зарцуулаагүй байсан бол энэ нь огт өөр байж болох байсан гэдгийг хэлсэн. Би зүгээр болох болно, хүүхдүүд маань зүгээр байгаа, бусад бүх зүйлийг орлож болно. Биднийг аюулгүй байлгасан бурханд талархаж байна. ” Осол аваар гарч болзошгүй ч та хамгаалалтын бүсээ зүүж, хүнд гэмтлээс зайлсхийх боломжтой.

Жилд бараг 1,25 сая хүн тээврийн хэрэгслийн ослоор нас бардаг бөгөөд, энэ нь дэлхий дээр өдөр бүр 3200 гаруй хүн нас бардаг гэсэн үг юм. Энэ гэр бүл хүүхдийн машины сандал болон суудлын бүсээ зөв хийх нь хэрэгтэй вэ гэдийг өөрийн биеэрээ үлгэрлэн үзүүллээ. Та замын хөдөлгөөндөө болгоомжтой оролцоорой.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button