Сонин Хачин

Ганц бие хүмүүст зориулсан ‘үнсэлцэнгээ’ кофе уух боломжтой таг

Бидний ихэнх нь кофегүйгээр нэг өдрийг өнгөрөөж чаддаггүй. Гэхдээ үнсэлтийн талаар бид мөн адил хэлж чадах уу? Үгүй ээ, бид ‘үнсэлт’ гэдэг нэртэй алдартай шоколадны тухай яриагүй байна. Энэ нь шууд утгаараа хайртай хүнийхээ уруул дээр үнсэх тухай юм.

Өдөр бүр үнсэлт авах нь сайхан байх байх гэж бодохгүй байна уу? Гэхдээ та ганц бие, өөрийн хамтрагчгүй бол яах вэ? Тэгвэл танд эдгээр тагны аль нэг нь хэрэгтэй байж магадгүй юм.

Энэхүү өвөрмөц таг нь таныг кофегоо уухад амсуулахын зэрэгцээ үнэ төлбөргүй үнсэх боломжийг олгодог.

Өмнөд Солонгосоос гаралтай дизайнер Жан Ву Сеокийн бүтээсэн ‘Kiss When Coffee’ таг нь таны ердийн кофены аяганы таг шиг ажилладаг. Энэхүү нэг удаагийн тагийг бусдаас ялгаруулдаг зүйл бол цухуйсан уруулаар бүтээгдсэн, бөгөөд таны өдөр тутмын үнсэлтийн хэрэгцээг хангахад тохиромжтой юм.

Woo-Seok өөрийн хачин бүтээгдэхүүнээ хэрхэн төсөөлж боловсруулсан тухайгаа: ‘Би кофе болон үнсэлтэд хоёуланд нь дуртай. Би өдөрт үргэлж кофе уудаг ч үнсэлт өдөр тутам авдаггүй. Тиймээс би уг санааг кафед ноорогоор зурж эхэлсэн.’ гэж хэлсэн юм. Эхэндээ тэнэг санаанаас эхэлсэн зүйл нь олон хүмүүс, тэр дундаа кофены дэлгүүрүүд шинэлэг зүйл дээр их сонирхол үзүүлж байсан нь амжилтанд хүрсэн юм. Энэ нь Woo-Seok-ийг тагны загварыг сайжруулах сэдлийг төрүүлсэн юм.

Эх загвар нь зөвхөн амтай байсан бол дараа нь тэр үнсэлцэх туршлагыг бодит байдалд арай ойртуулахын тулд хамар, нүүрний булчин нэмсэн байна.

Хачирхалтай таг нийгмийн сүлжээний хэрэглэгчдийн анхаарлыг хурдхан татсан юм. Залуус болон нетизенчүүд үүнийг янз бүрээр шүүмжилж, зарим нь үүнийг ‘овсгоо самбаатай’ гэж магтаж байхад нөгөө хэсэг нь ‘тэнэг’, ‘огт хэрэггүй’ гэж шошголж байна.

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button