Сонин Хачин

Хүүхэд байхдаа санамсаргүй залгисан үзэгний таг 20 жилийн дараа уушгинаас нь олджээ

Нэгэн эр 20-оод шахам жил цээжиндээ пиавр үзэгний тагтай амьдаржээ. Эрэгтэй цycaap ханиалгаж эмнэлэгт хандсаны дараа эмч нар хэсэгчлэн ууссан тагийг олж, гаргаж авчээ.

Тэдэнд үзүүлэхэд тэр 1990-ээд онд залуу байхдаа санамсаргүйгээр үзүүртэй зүйлийг хамрандаа хийж амьсгалж байснаа дурсав. Тэрээр бага наснаасаа болон 2000-иод оны эхээр ханиалгах өвчтэй байсан боловч үзэгний тагнаас болсон гэж хэзээ ч бодож байгаагүй ажээ.

Энэ зургыг түүний биеэс гадагшлуулснаас хормын дараа л авчээ. БНХАУ-ын нэгэн эмнэлэгт хэвтэж байсан өвчтөн дотроос олж илрүүлсэн зүйлд эмч нар балмагдав. Хунань мужийн өмнөд хэсэгт орших Хуайхуа-гаас ирсэн эр, тэдэнд 6-7 настайгаасаа хойш ханиалгах, цээжинд таагүй мэдрэмж төрдөг байсан гэнэ.

Тэр залуу: “Би үргэлж ханиалгаж, уушгины халдвар авдаг байсан. Гэхдээ би анх удаа цусаар ханиалгаж эхэлсэн тул өөрийгөө том эмнэлэгт үзүүлж байна.” гэжээ.

Өвчтөний уушгийг сканнердах үед дотроос нь үзэгний таг олдсон байна. Эмч Жоу Кангрен ба түүний багийнхан сканнерын тусламжтайгаар, гадны биет амьсгалын замд нь саад учруулж байгааг олж мэдсэн ба энэ нь амьсгалахад хүндрэлтэй болгож байгааг баталжээ. Ван дээр эндоскоф дуран хийж, үзэгний тагтай төстэй хагас ууссан зүйлийг гарган авч, хаясан байна.

Ван зургаа юм уу долоон настай байхдаа үзэгнийхээ тагийг амьсгалж байснаа дурсав. Энэ зүйлийг үзүүлсний дараа л, Ван түүнийг хүүхэд байхдаа санамсаргүй байдлаар залгисан гэдгээ дурссан байна. Түүнээс хойш мэс засал хийсний дараа түүний шинж тэмдгүүд намдаж, хэд хоногийн дараа эмнэлгээс гарах төлөвтэй байгаа гэнэ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button