Сонин Хачин

Орчин үеийн хүүхдүүд сансрын нисгэгч болохоос илүү влоггер болохыг хүсдэг гэсэн судалгаа гарчээ

Бид бүгдээрээ хүүхэд байхдаа том болоод сансрын нисгэгч болохыг хүсдэг байсныг санаж байна уу? Огторгуйг судлах нь тэр үеийн ихэнх хүүхдүүдийн эцсийн зорилго байсан нь гарцаагүй. Харин одоо цаг үе эрс өөрчлөгдсөн бөгөөд, энэ нь өнөөгийн олон залуу үеийнхэнд үнэн байхаа больжээ. Саяхны хийсэн судалгаагаар өнөө үед сансрын нисгэгчдээс илүү олон хүүхэд YouTube-ийн од, Tiktok од болохыг хүсдэг болжээ.

Харрис Поллоос Lego компанид явуулсан судалгаагаар АНУ, Их Британи, Хятад улсын 8-12 насны 3000 хүүхдээс сансрын нисгэгч, хөгжимчин, мэргэжлийн тамирчин, багш, влоггер / YouTuber гэсэн ирээдүйн таван сонголтыг сонгохыг хүссэн байна.

Үр дүн нь АНУ, Их Британийн хүүхдүүд сансрын нисгэгч гэхээсээ илүү олон нийтийн сүлжээгээр од болохыг сонгох магадлал 3 дахин их байгааг бидэнд харуулжээ.

Үүний зэрэгцээ, Хятад дахь хүүхдүүдийн 56% нь сансрын нисгэгч байхыг илүүд үздэг гэсэн судалгаа гарчээ. Мэдээллийн дагуу дээрх онлайн судалгааг саран дээр буусны 50 жилийн ойг тохиолдуулан хийсэн байна. Энэ нь бүх орны бүх хүүхдүүдийг төлөөлөхгүй боловч зарим нь залуучуудын дунд гарч буй энэхүү “ажил мэргэжлийн чиг хандлага” -д санаа зовж байгаа байна. Судалгааны үр дүнг эндээс үзнэ үү.

Видео бичлэг хийх замаар их хэмжээний мөнгө олдог YouTubers болон влогчид байдаг нь үнэн боловч зарим нь үүнийг INC-ийн тайлбарласнаар “манай гариг ​​дээрх хамгийн бага сэтгэцийн эрүүл ажил мэргэжил” гэж үзэж байгаа байна. YouTuber Кати Мортон нь “Business Insider”-д өгсөн ярилцлагадаа дараахь зүйлийг хуваалцсан юм. “Хичнээн их шагнал авсан ч гэсэн, цаг наргүй ажилласнаар бид өөрсдөдөө анхаарал тавихгүй байна. Энэ нь бидний зарцуулж буй хүчин чармайлттай хэзээ ч тэнцэж чадахгүй.”

Дээрээс нь влогчид үзэгчдийнхээ олон тооны сэтгэгдэлтэй харьцах ёстой бөгөөд энэ нь сэтгэлийн тvгшvvp, стрессийг үүсгэдэг. YouTuber Мэтт Ли Их Британийн Guardian-д хэлэхдээ: “Хүний тархи өдөр бүр олон зуун хүмүүстэй харьцахаар бүтээгдээгүй.” гэсэн юм. Манай Монголд ч бас хараад үзвэл влоггерчид эрчимээ авж эхэлж байгаа. Энэ нь эцэг эхчүүдийн санааг зовоож байгаа нь мэдээжийн хэрэг. Та хүүхдээ бичлэг хийж мөнгө олдог болоосой гэж хүсэх байсан уу?

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button