Сонин Хачин

Ген гэдэг ямар хүчтэйг харуулсан муужгайнуудын тайлагдаагүй нууц ген

2018 онд, Нарниа хэмээх зулзага нь өвөрмөц өнгүүдээр яг нүүрнийхээ тэн голоор хуваагдсан царайтай байсан нь цахим хэрэглэгчдийн зүрх сэтгэлийг булааж чадсан юм. Нэг тал нь хар, нөгөө тал нь саарал өнгөтэй байсан ба түүний том цэнхэр нүд нь түүнийг улам л өхөөрдөм болгож байсан юм.

Одоо Нарниа том болсон бөгөөд, маргаангүй илүү хөөрхөн зулзагуудын эцэг болжээ! Хоёр зулзагануудыг Феникс болон Прада гэж нэрлэсэн ба хоёул аавынхаа гайхалтай шинж чанаруудын хагасыг авсан байв. Нарниа нь өвөрмөц өнгө, гайхалтай шинж чанараараа алдартай интернет муур болжээ.

Муурын зулзага Финикс нь саарал үстэй, харин Прада бол Нарниагийн адил хар үстэй ба цээжин дээрээ цагаан нөхөөстэй нь юм!

Нарниагийн эзэн Стефани Хименес, царайлаг аав нь их мундаг бөгөөд зулзагануудтайгаа тоглох их дуртай гэж хэлсэн юм.

“Нарниа анх төрөхөд би маш их гайхаж байсан. Түүнийг онцгой гэдгийг би тэр даруйд нь мэдсэн.” Гэхдээ Нарниа маш хурдан өссөн бөгөөд тэр одоо аав болжээ! Тэрээр нэмж хэлэхдээ, Нарниа анх удаагаа эцэг болж байгаа биш гэнэ. Стефани бол мэргэжлийн муур үржүүлэгч бөгөөд Нарниа хэд хэдэн удаа аав болж байсныг илчилжээ. Түүний зулзаганууд янз бүрийн өнгөний өөрчлөлттэй байсан сурагтай. Нарниа мөн цайвар бор үстэй Орфи болон Озанна нарын аав юм. Розуэлл хар үсийг нь өвлөж авсан бол Роуз саарал талыг нь олж авжээ. Нарниа бас олон өнгийн үстэй төрсөн Фантом, Поларис нарын эцэг юм. Нарниа болон Финикс, Прада хоёрын эх.

Прада, Феникс хоёроос бусад Нарниагийн зулзаганууд нь түүний гайхалтай цэнхэр нүдийг өвлөн авсан юм. Стефани түүний нүдийг “маш ховор тохиолддог, дэлхий дээр бүрэн өнгөт, цэнхэр нүдтэй цөөхөн хэдэн муур байдаг. Энэ бол ‘мөс’ хэмээх шинэ ген юм.” гэж бидэнд тайлбарласан байна. Нарниа Их Британид амьдардаг боловч Парист төрсөн. Өмнө нь түүнийг ховор төрлийн химер муур гэж үздэг байсан боловч ДНХ-ийн шинжилгээгээр үүнийг өөрөөр нотолжээ.

Туршилтаар Нарниа ганцхан ДНХ-тэй болох нь тогтоогдсон бөгөөд энэ нь өнөөг хүртэл шинжлэх ухааны нууц хэвээр байгаа байна. Үүнээс гадна, тэрээр удахгүй 6-р сарын сүүлийн долоо хоногт төрөх магадлалтай өөр нэг зулзагын эцэг болох болно гэнэ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button