Сонин Хачин

Сургуульд эрт хамрагдах нь сайнаас илүү хор хөнөөл учруулж болохыг мэргэжилтнүүд анхааруулжээ

Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ амьдралынх нь эхэн үед, эрдэм номд суралцах хайрыг бий болгоход нь туслах нь чухал гэж үздэг. Гэсэн хэдий ч тэднийг сургуульд дэндүү эрт бүртгүүлэх нь сайн сайхнаас илүү их хор хөнөөл учруулж болзошгүй юм.

‘Сурах эрх чөлөө’ номын зохиогч Керри Макдоналд: ‘Хүүхдүүдэд яагаад бие даасан боловсрол хэрэгтэй вэ? Хүүхдийг нэг жилийн өмнө элсүүлэх нь хүртэл том асуудал болж магадгүй юм.’ гэж хэлжээ.

Макдоналд үүнийг: ‘Бага насны хүүхдийн хөгжил, төлөвшилд нэг жилд ямар өөрчлөлт гаргаж байгааг эцэг эх бүр мэддэг. Нэг настай хүүхэд арай гэж алхаж байхад хоёр настай хүүхэд баяртайгаар танаас зугтаадаг. Дөрвөн настай хүүхэд үргэлж хөдөлгөөнтэй, үргэлж аливаа зүйлсийг төсөөлдөг, үргэлж яагаад гэж асуудаг бол таван настай хүүхэд илүү удаан сонсож эхэлдэг.’ хэмээн тайлбар хийсэн билээ.

Тэрээр үргэлжлүүлэн, ‘Хүүхдүүд өөрчлөгдөөгүй ч, гэхдээ тэдний зан төлөвийн талаар бидний шаардлага өөрчлөгдсөн.’‘Хэрвээ хэдхэн жилийн өмнө хүүхдүүд 8, 9 настайгаасаа сургуульд явдаг байсан бол одоо хүүхдүүд илүү бага насандаа сургуульд сурч, урьд өмнө байгаагүй их цагийг сургуульд өнгөрөөдөг болсон. Тэднээс эрдэм шинжилгээний агуулгыг бага наснаасаа сурах шаардлагыг улам бүр нэмэж байгаа.’ Тухайлбал, 1998 онд багш нар цэцэрлэгийн хүүхдүүдийн дөнгөж 31%-ийг л уншиж чадна гэсэн хүлээлттэй байсан бол, харин 2010 онд энэ үзүүлэлт нь хэдийнээ 80% болж өсчээ.

Боловсролын профессор Нэнси Карлссон-Пэйж нь ‘Цэцэрлэгт унших нь бага зүйлийг олж авдаг, ба их зүйлийг алддаг’ гэсэн илтгэлдээ бүлгийнхэнтэйгээ хамт, эрт уншиж сурахад хүргэж болзошгүй аюулын талаар сэрэмжлүүлсэн байна. Үүнд: ‘Хүүхдүүд хөгжлийн түвшиндээ тохирохгүй эсвэл сурч боловсрох хэрэгцээ, соёлтойгоо уялдаагүй боловсролын туршлагатай бол энэ нь тэдэнд томоохон хор хөнөөл учруулж болзошгүй.’ гэж сэрэмжлүүлэн хэлсэн юм.

Тэгэхээр хүүхдээ санал болгож байгаагаас арай эрт сургуульд элсүүлэх гэж буй эцэг эхчүүдэд хандан Макдональд ийн анхааруулага өгчээ: ‘Сургуулийн боловсрол улам хатуу болж, хүүхдийн бага насыг нь илүү их зарцуулдаг нь хүүхдүүдэд улам их хор хохирол учруулж байна. Тэдгээрийн олонх нь ийм залуу насандаа тэднээс хүсээд байгаа боловсоролын шаардлагыг биелүүлж чаддаггүй бөгөөд үүнийг нь ямар нэгэн өвчин гэж авч үзэж байгаа. Анхнаасаа бид нас нь гүйцээгүй хүүхдэд хэт өндөр шаардлага тавчихаад, дараа нь зарим хүүхдүүдтэй гүйцэхгүй байна гэж эмчилгээ хийх нь утгагүй хэрэг. Эцэг эхчүүд энэ түгшүүртэй хандлагаас хүүхдээ тусгаарлаж эсвэл хүчээр сургуульд сурахаас бүр мөсөн татгалзах хэрэгтэй.’

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button