Зөвлөгөө

ЭРХИНИЙ ТУС ЭРДЭМ ХИЙГЭЭД ТҮҮНИЙГ ЭРГҮҮЛЭХ ЗУРГААН АРГА – ХАДГАЛААД АВААРАЙ

Эрхи бол тарни тоолох төдийгүй тapxuны цycaн xaнraмж caйжруулж, oюyн xypцлах, xoдooд дэлvvний cyдлыг эpvvл байлгах vvpэгтэй хэрэгсэл юм. Учир нь xoдоодны cyдал дoлooвор, тoлroйн cyдал эрpxий xypyyны өндөrний vзvvpт онorддог. Эрхи эргүүлдэг хүний yxaaн цэлмэг, rэдэс дoтop apuyн явж, ypт нacaлж, yдaaн жapraдгийн учир ийм болой.

Эрхи голдуу 108 бөөртэй бадгийг янз янзаар тайлбарладаг. Заримаас нь дурдъя. Сүүдэрт нь Бурхан багш бясалгал хийж, номын хүрд эргүүлсэн боди модны , буурцаг 108 үрэлтэй байснаас тэгсэн гэж үзэж байхад бас нэг хэсэг нь. Их хөлгөний сургаалаар бол хувирдаг 53, хувирдаггүй 55 Дхарма байдаг хэмээснээр 108 дхарма буй. Дхарма гэдэг самгарди үг нь “орчлонгийн үнэнийг ухаарав” гэсэн утгатай ном гэсэн үг юм.

Эрхи нь 108, 54, 27, 21, 18 тоотой байдаг. 54-нь 108-ын тал, 27 нь 54-ын тал ба 108-ыг 4 хуваасны нэг бөгөөд хураангуй эрхи гэдэг. 21 тоот эрхийг 21 дара эхэд, 18 шавьд зориулсан гэж тайлбарладаг. Харин японд дэлгэрсэн 32 тоот эрхи нь бурхан багшийн 32 билэг төгс төгөлдөр дүрийг илэрхийлдэг ажээ. Бидний хэрэглэдэг 108 тоот эрхийг хоёр янзаар тайлбарладаг.

Үүнд: Бидний мэдрэхүйн зургаан эрхтэн (нүд, чих, хамар, хэл, бие, ухаан буюу сэтгэл) болон тэдгээрийн зургаан мэдрэхүйг нэмээд (6+6=12) бие хэл сэтгэл гурав өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагт үл тасран хойд төрөл үргэлжилнэ гэж үздэг. Энэ нь 3*3=9 болно. Тиймээс 12*9=108 болно.

-Мэдрэхүйн зургаан эрхтэн түүний зургаан мэдрэхүйг хооронд нь үржүүлээд 6*6=36 болно. Үүнийг өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг дор үл тасрахын учир 36*3=108 болно. Хинди шашинтан өөрийн ёсны бясалгал (мантра)-ыг үйлдэхдээ тэнгэр нэрийн зүрхэн тарни болон ‘’Кришна Дева’-г уншихдаа 108 ширхэгтэй эрхийг хэрэглэдэг. Авч явахад хялбарыг бодож 27 ширхэгтэй эрхийг гартаа зүүх буюу өвөртөө авч явдаг.

Харин манай сүсэгтэнүүдийн эрхи хэрэглэх ёс арай өөр ‘’Их хөлгөн’’-ий хоосон чанарыг эрхэмлэдэг учир бид ‘’дундаж үзэлтэн’’ хэмээдэг. Дундаж ёсны үзлийг баримтлагчид ‘’Сэрэхүйн таван эрхтэнд мэдрэгдэж, сэрлээр дамжин сэтгэхүйд тавигдах орчлонг буй болгож байгаа бодис 108 гэдэг. Мөн орчлонг буй болгогч махбодын тоо бас 108 учир эрихний тоо 108 байна’’ гэж үздэг.

Эрхи эргүүлэх зургаан арга:

1.Долоовор, эрхийн үзүүрээр эрхиний бөөр имэрч тарни тоолох нь энгийн амарлингуй ёс.

2.Дунд хуруу, эрхийгээр тоолох нь дэлгэрэнгүй ёс.

3.Ядам, эрхийгээр тоолох нь үйл бүтээх ёс.

4.Чичий, эрхийгээр тоолох нь хатуу тарни тоолох ёс.

5.Толгойноос нь түлхэж тоолох нь “Сэндонма”-ын “АГА САМА РАН ЗА ШАДРАСА МА РАЯАПАД” зэрэг тарни тоолох ёс.

6.Тарнийн тоо гүйцээсэн хувраг бөөрнөөс нь шувтарч эргүүлэх ёс эдгээр зургаа болой.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button