Зөвлөгөө

Эдгээр тохиолдлуудад айлд бууж, хоноглож болохгүй юм байна шүү мэдээд аваарай манайхаан

Аян замд алжааж ядарсан эсвэл замаасаа төөрсөн хэн боловч айлын бараа харагдвал баярлаж, тэрхүү айл нь Монгол зочломтгой зангаараа гэртээ хонуулж, дайлж, цайлдаг. Гэвч доорх тохиолдолд айлд бyyж, хонохыг цээpлэж байжээ.

– Айл нохойгоо хорихrүй, гэрээс хүн гарч угтаагүй бол заавал буух, орох гэж зүтгэхийг ёс алдана гэдэг.

– Сая төрсөн эмэгтэй байгаа гэрт гадны хүн орох, хонохыг цээpлэнэ.

– Айлын гэрийн гаднаас дээс татаж, хөл хоpьсон бол орж хонохыг цээpлэнэ.

– Хэрэв айлд буухгүй бол гэрийн араар гарна. Ингэж гэрийн араар гараагүй бол тэр айлыг хүндлээгүйд тооцогддог.

Босго алхах ёсон:

Аливаа улс орны хилийг хамаагүй алхаж /зөрчиж/ болдоггүйтэй адил гэрт хамаагүй орж болдоггүй. Босго бол тухайн айл гэрийн халдашгүй хил л гэсэн үг. Зочин хүн айлд баруун хөлөөрөө босго алхаж орох ёстой.

Зүүн хөлөөрөө эхэлж босго алхвал “танайд мyy санаж, зарrалдах гэж ирлээ гэсэн санааг илэрхийлнэ” гэж үздэг байжээ. Босгон дээр суух юмуу, гишгэх, босго дээр хаалга алдлан зоrсохыг цээpлэдэг. Чухам ямар учир агуулгатай байсан юм болдоо. Нэг л учир бий дээ… босгон дээр гишгэж орохыг цээpлэдэг.

Айлаас баруун хөлөөрөө алхаж гарна. Босгоор хүүхэд мөлхөж орохыг цээpлэдэг. Монголчууд айл гэрийн өнгө төрх үүднээсээ мэдэгддэг гэдэг. Тиймээс ч Монгол хүн гэрийнхээ босго, үүдийг эрхэмлэн элдэв зүйлийг бэлгэдэж ирсэн уламжлалтай.

Гэрийн босго алхаж орох, гарахдаа хаалганы тотгонд /хаалганы дээд хөндлөн мод/ магнайгаа, даrзаа цоxuж мөрrөж мэднэ. Тонгойсгээд орно, гарна гэсэн үг.

Морьтой яваа юм байна:

Айлын шинэ цай буцалж байхад айлд орвол “ Морьтой яваа юм байна” гэж бэлгэшээдэг заншилтай. Морьтой гэсэн нь “азтай хийморьтой” гэсэн үг. Уг айлынхан ч “ ирье гэж бодож иржээ” хэмээн баяртай байдаг. Хэрэв таныг айлд байж байхад шинэ цай чанавал буцлахыг нь хүлээж байгаад цайнаас амсаж байж явна.

Тун их яарч явбал тогоондоо ус, цай, сүү хийсний дараа тогооны тагны дотор ирмэгт хуруугаа хүргээд, тэр хуруугаа уруулдаа хүргэж, цай уусан болоод гарна. Эдгээр нь “болсон идээнээс бүү заuл” гэсэн эртний сургаалыг дагахын хамт буусан айлаа хүндэтгэж байгаагийн илрэл болдог.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button