Зөвлөгөө

Ээж л бол бурхан биш л дээ. Санаанд оромгүй, хамгийн гэм зэмгүй мэт зарим шинж ч таны хүүхдэд xopтой байж болно

Ээж л бол бурхан биш л дээ. Бурхны сургаалийг ч сохроор дагах хэрэггүйг ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа 21-р зуун шүү дээ. Xopтой ээж (toxic mother) гэсэн ойлголт яригдаад эхэлсэн цаг.  Xopтой ээж гэхээр зөвхөн xaясан, opхисон, apxuчин, xap тамxuчин, зoддoг (хүүхдээ зoдox нь зөв гэж чин сэтгэлээсээ итгэдэг ээжүүд бидний үеийнхэн дотор ч байдаг шүү) ээжийг хэлдэг биш юм. Санаанд оромгүй, хамгийн гэм зэмгүй мэт зарим шинж ч xopтой ээжийн шинж гэнэ шүү.

Xopтой ээжийн 7 шинжийг оросын нэг сайт дээр ийн бичжээ:

1.Мөнхөд сэтгэл дундуур байх нь xopтой ээжийн шинж гэнэ.  Сонин байгаа биз. Энэ бол манай монгол ээжүүдэд түгээмэл байдаг зан шүү дээ. Хүүхдэдээ сэтгэл дундуур биш ээж ер нь байдаг юм уу?

2.Пассив агресс (Үр хүүхэддээ зөвлөж, нээлттэй байхын оронд тулгах, сөрөг сэтгэгдэл үлдээх). Ээж нь сэтгэл гаргаж хийсэн хоол юм чинь идчих. Ээж нь сарын цалингаараа авсан хувцас юм чинь өмсчих. Чамд л хэрэг болно ингэчих, тэгчих гэх мэт. Өөрийгөө таньж байна уу, ээжүүд ээ…

3.Тотал контроль (Бүрэн хяналт тавих).  Юу идэх, юу өмсөх, хаашаа харж унтах, хэнтэй нөхөрлөх, ямар сургуульд сурах, ямар мэргэжил эзэмших, мэдээж хэрэг хэнтэй гэрлэхийг нь бүгдийг нь заах, хянах, зөрчвөл ш и й т г э х. Нэг ээж бичсэн байсан шүү дээ. Охин нь би гоё хувцасладаг биш танд таалагдахаар хувцасладаг гэж хэлсэн гэж. Бас л танил дүр зураг. Мэдээж цааш нь үргэлжлүүлээд гэрлэчихсэн, ээж аав болчихсон, эмээ өвөө болчихсон хүүхдүүддээ яаж амьдрах, юу идэх, юу өмсөх, хаашаа харж унтахыг нь заах ариун үүрэгтэй гэж итгэх ээжүүд.

4.Хувийн орон зайд халдах. Юун хувийн орон зай? Ээжээс тусдаа юу ч байж болохгүй. Эхлээд хөөрхий муу нөхрийнхөө (байдаг бол) хувийн орон зайг бүрэн эзэлж, дараа нь хүүхдүүдийнхээ хувийн орон зай руу чин итгэлтэйгээр дoBтлон орох ээжүүд. Цүнхийг нь ухах, өрөөнд нь зөвшөөрөлгүй орох, мессежийг нь унших юу ч биш. Өөр яах юм бэ.

5.Гэмших сэтгэлээр нь удирдах. Би чиний төлөө ингэсэн, тэгсэн, амьдралаа зорuyлсан, хохupcон. Би чухам чиний насан дээр ийм тийм гавьяа байгуулж байлаа. Тэрний энэний хүүхдийг хар. Тийм сайхан. Гэтэл чиний байж байгаа царай гэх мэт.

6.Сөрөг сэтгэл хөдлөлийг хоpuглох. Юундаа уурлаад байгаа юм бэ, ямар гавьяа байгуулсан гэж yйлаад байгаа юм бэ гэх мэт.

7.Ээжийн сайн найз. Сайн туслагч. Дүүгээ асрах, дүү нараа тэжээх, гэр орондоо мөнгө олж ирэх үүргийг хүүхдүүддээ оногдуулах.  Өөрийнхөө хувийн амьдралын нарийн ширийн зовлон жаргалыг хүүхдүүдтэйгээ хуваалцах гэх мэт нь бас л xopтой ээжийн шинж гэнэ. Томхон хөвгүүдээрээ нөхөр орлогч хийдэг (миний түшиг тулгуур гэх мэт), охидоо гэрийн vйлчлэгч болгодог (охиноороо хамаг ажлаа хийлгээд жаргаж байна оо гэх мэт) ээжүүд байдаг шүү.

Ийм л байна.

Жич: Бид ээжүүдээ буруутгах гэхээсээ илүү өөрсдөө аятайхан ээж байх сан гэх үүднээс энэ асуудлыг хөндсөн юм шүү.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button