Зөвлөгөө

Та хосын харилцаандаа хэр их итгэлтэй байдаг вэ? Бат бөх харилцаатай хосуудын нийтлэг шинжүүдээс та бүхэнд хүргэе

Заримдаа бид харилцаандаа итгэлгүй болох үе тохиолддог. Нөгөө хүн маань надтай үнэхээр ирээдүйд хамт амьдраад үр хүүхэдтэй болоод гэр бүл болох уу? Эсвэл зүгээр л нэг зам зуурын хүн болох уу гэдгийг шийдэж чадахгүй байгаа бол та удаан үргэлжлэх, магад ирээдүйн ханьтайгаа учиржээ гэсэн сэдэл төрүүлэхүйц бат бөх хосын харилцааны нийтлэг шинжээс та бүхэнд хүргэе.

#1 Та ирээдүйн төлөвлөгөөгөө ярилцах бүртээ хоорондоо маргалддаг- Хэрэв та одоо үерхэж байгаа залууэсвэл бүсгүйтэйгээ ирээдүйгээ хамтдаа төлөвлөж чадахгүй, мөн энэ талаар ярих тоолондоо хэрүүл маргаангүйгээр та ямар нэгэн зүйлийг хэлэлцэж чадахгүй бол та 2 удахгүй байх магадлал өндөр. Энэ төрлийн харилцаанд ирээдүй байхгүй. Харилцаагаа таслах ямар нэг зүйл тохиолдох нь цаг хугацааны л асуудал юм. Сайн харилцааны хувьд түншүүд ирээдүйд айдасгүйгээр нүүр тулдаг бөгөөд тэд үүнд үнэхээр баяртай байдаг.

#2 Та амалсан амлалтаа биелүүлэхийн төлөө байдаггүй- Эрүүл харилцааны хувьд хүмүүс аюулгүй байдлаа мэдэрч, бие биедээ итгэдэг. Гэхдээ тэд бие биенийхээ амлалт, хүсэлтийг мартвал итгэлцлийн талаар дурдаж болох уу? Энэ төрлийн хүмүүст бид хэрхэн найдаж болох вэ? Хайртай хүнийхээ мэдрэмж, хүслийг хүндэтгэх, биелүүлж чадахгүй амлалт өгөхгүй байх нь маш чухал юм.

 

#3 Та хоёр бие биенээ хянадаг- Бие биендээ итгэдэг цаашид хамт амьдрана гэж бодсон хосууд хэзээ ч нэг нэгнийхээ үйлдлийг хянах эсвэл нэг нэгэндээ бодлоо тулгах асуудал гаргадаггүй. Дөнгөж үерхэж эхэлж байж нэг нэгнээ хянаж, итгэдэггүй бол цаашдаа нэг гэрт орвол харилцаа ямар байх вэ?

#4 Завгүй цагийн хуваарьтай, бие биендээ цаг гаргадаггүй- Та хоёр аль аль нь өөрийн гэсэн хобби, сонирхол, ажил мэргэжилтэй. Гэхдээ хоёулаа завгүй цагийн хуьаарьтай байсан ч гэсэн бие биенийхээ цагийн хуваарийг хүндлэхгүй үгэлж өөрөө завтай үед уулзана гэж дайрдаг бол энэ харилцаа нээх удахгүй л болов уу.

#5 Бие биенээ хүндэлдэггүй буюу ижил тэгш эрхтэй биш- Хэрэв таны найз залуу, бүсгүй тань таньтай үргэлж доромж үгээр харьцаад, давуу эрх эдлээд байгаа бол та хоёрын харилцаа үнэхээр хүчгүй юм. Хайрлаж байгаа хүнээс хүндлэл гардаг юм.

#6 Бие биенээрээ бахархдаггүй- Хэрэв та хайртай хүнийхээ ололт амжилтыг хүлээн зөвшөөрч чадахгүй бол энэ нь таны харилцаа өрсөлдөөн, атаархал, өөрийгөө үнэлэх чадвар багатай, бүх зүйлийг хянах хүсэл зоригоос бүрдэнэ гэсэн үг юм. Аз жаргалтай гэр бүлд хүмүүс бие биенийхээ амжилтанд чин сэтгэлээсээ баярладаг бөгөөд ялалт нь ач холбогдолгүй байсан ч эдгээр амжилтыг баяр ёслол шиг л хүлээж авах болно. Зөв хүнтэйгээ учирвал амьдрал чинь цаанаасаа гялалзаж гэрлэлт чинь ч аз жаргалтай байх болно шүү дээ.

 

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button