Зөвлөгөө

Нохойгоо сэтгэл гутралд орсон эсэхийг хэрхэн тодорхойлож хэрхэн харьцах вэ?

Нохой тань байнга юм мааждаг нь заримдаа хэвийн үзэгдэл гэж та бодож байж магадгүй. Харин  хамгийн сүүлийн үеийн судалгаагаар ‘загатнах, маажих’ нь таны нохой сэтгэлийн хямралд орж болзошгүйг харуулж байна. Их Британийн Telegraph вэбсайтаас мэдээлснээр, таны нохойны арьсны өвчин тань, таны нохой сэтгэлийн хямралд орсоноос болж стресс, түгшүүрээс үүдэлтэй байж болзошгүй гэнэ. Статистик мэдээллээс харахад, арьсны өвчинөөр оношлогдсон нохдын 75% нь сэтгэлийн хямралд орсон байдаг ба ихэнх хүмүүс үүнийг ‘сэтгэл гутрал’ гэж тодорхойлдог байна.

Их Британийн мал эмнэлгийн дерматологич Доктор Анита Пателийн хэлсэнчлэн: ‘Ихэнх хүмүүс загатнах, маажих нь нохойны ердийн зан авир гэж үздэг. Хааяа нэг сондгой маажилт нь зүгээр хэдий ч, нохой тань байнга загатнах, маажих, хазах, долоохыг харах нь арьсны эмгэгийн хүчтэй шинж тэмдэг юм. Үүнийг эмчлэхгүй бол энэ нь асуудлыг улам даамжруулж, илүү ноцтой асуудалд хүргэж болзошгүй юм’ гэжээ. Энэ бүхэн зүгээр л ‘загатнаж’ байгаагаас үүдэлтэй!

Тэрээр мөн нэмж: ‘Одоо бидний мэдэж байгаа зүйл бол арьсны асуудал нь нохойны сэтгэл гутралын хамгийн том шалтгаануудын нэг байж болох юм. Хүмүүсийн адил нохой тань сэтгэлээр унахдаа ихэвчлэн дуртай зүйлээ сонирхохоо больдог.’ гэж хэлжээ. Тэгэхээр сэтгэлээр унасан нохойг яаж олж анзаарах вэ?

№1 Таны нохой гэнэт тоглодоггүй болж, илүү уйтгартай, ганцаарддаг эсвэл аз жаргалгүй болох- Ялангуяа таний үстэй хамтрагч тань гэнэт тантай хамт тоглох сонирхолгүй эсвэл гэртээ ирэхэд тань үсрэн баярлахаа больсон бол.

№2 Таны нохой буланд нуугдаж, өөрийгөө тусгаарлаж эхэлэх, эсвэл эргэн тойронд байгаа хүмүүсээс зайлсхийх.

№3 Хоолны дуршил буурах.

№4 Унтах зуршил өөрчлөгдөх.

Гэрийн тэжээвэр амьтдын дунд загатнах мэдрэмж нь нэгнийг ө.д.өөх ядаргаатай мэрэмж байдаг ба, ялангуяа ноходын хувьд тасралтгүй маажихыг хүсдэг өдөөн хатгасан мэдрэмж гэж тодорхойлогддог. ‘Өмнө нь зөв ойлгогдоогүй байсан зүйл бол дерматологийн асуудал нь нохойны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж болох тухай юм’ гэж Пател хэлэв.

Загатнах эсвэл арьсны эмгэгийг ихэвчлэн чих, хөл, хөлний эргэн тойронд улаан толбо болох эсвэл үрэвсэлтэй хэсэг гэж үздэг. Тэгэхээр та юу хийх ёстой вэ?

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button