Зөвлөгөө

Өөрийн хөхний сүүгээ xөгшpөлтийн эсрэг бүтээгдэхүүн болгон ашигладаг эмэгтэй – Хөхний сүү бол ‘Шингэн алт’

30 настай ээж, Си-Си Шофман нь инстаграм хуудсандаа өөрийн хөхний сүүгээ арьс арчилгааныхаа нэг хэсэг болгон хэрхэн ашигладагаа илчилсэн юм. Энэ нь түүний мянга мянган дагагчидад сэтгэгдэл төрүүлж чадсан.

Ээжийнхээ хөхний сүүгээс зөвхөн бяцхан Клэйон Жаггер хүрттдэггүй байна. Ээж Си Си Шофман нь арьс арчилгааныхаа хэв маягийн нэг хэсэг болгон хөхний сүүгээ ашиглах санаачлагатай аргыг олжээ. Бид бүгд л хөгшин эхнэрүүдийн ‘х.ө.х хамгийн шилдэг нь’ үлгэрийг сонссож байсан. Блог хөтлөгч Си-Си одоо эхийн сүүгээ ‘шингэн блог’ гэж нэрлэх болжээ.

30 настай залуу ээж инстаграм хуудсандаа арьс арчилгааныхаа талаар ярилцсан зөвлөгөөгөө хуваалцжээ. Си-Си өөрийн арьс арчилгааны ер бусын дэглэмийг танилцуулсан. Тэрээр ээжүүдэд болон ирээдүйн ээж нарт үүнийг өдөр тутамын амьдралдаа нэмэхийг уриалсан гэж Daily Record мэдээлэв.

3 настай хүүхэд ‘ангир уургийг’ нь хэрэглэсэн – төрсний дараах эхний хэдэн өдөр хөхний сүү. Шингэн нь ихэвчлэн алтан өнгөтэй бөгөөд, жирэмсэн үед шингэн гоожиж эхлэх нь элбэг байдаг. Си-Си нэгэн бичлэгтээ: ‘Би яагаад ангир уургаа нүүрэндээ хэрэглэдэг байсан бэ?! Бүх ээжүүд болон ирээдүйн ээжүүд анхаарлаа хандуулаарай … үүнийг шингэн алт гэж нэрэлдэгт учир бий. Тэр шингэн алтыг нүүрэндээ хэрэглээрэй!’

Блоггер эхийн сүүгээ ‘шингэн алт’ гэж нэрлэсэн. Дараа нь тэрээр эхийн сүүний олон төрлийн ашиг тусынхаа талаар жагсаав. ‘Энэ бол үрэвслийн эсрэг ид шидийн үйлчилгээтэй. Хэвийн эрүүл арьсны бактерийн нийлэгжилтийг идэвхжүүлдэг бөгөөд, энэ нь ямар ч асуудалтай бактеритэй (бараг л өөрийн байгалийн пробиотиктой адил) тэмцэдэг байна. Энэ нь арьсан дээрээ түрхэхэд ямар нэгэн дааврын тэнцвэргүй байдлыг дээд зэргээр арилгаж, тэнцвэржүүлэхэд тусалдаг. Энэ нь байгалийн өсөлт хөгжилтийн хүчин зүйлийг агуулдаг бөгөөд, ингэснээр арьсыг нөхөн төлжүүлэхэд хүргэдэг. Тиймээс энэ нь xөгшpөлтийн эсрэг үйлчилгээтэй гэсэн үг юм.’

Си-Си үргэлжлүүлэн: ‘Тэгэхээр та ингэж бодож байж магадгүй … тэр үүнийг нүүрэндээ түрхээд … ТЭР ГАЛЗУУ БАЙХАА …. Харин үүнд миний хариулт бол: тийм бишээ.’ Хөхний сүүг тариураар түрхсэний дараа ээж нь дээрээс нь чийгшүүлэгч тос хэрэглэв. Түүний дагалдагчдын олонх нь түүнд арьс арчилгааны ер бусын зөвлөгөө өгсөнд талархал илэрхийлжээ.

Нэг нь: ‘Хөөх, би үүнд ХАЙРТАЙ, үүнийг би мэддэггүй байж.’ Өөр нэг нь: ‘Энэ үнэхээр сонирхолтой байна !! Гайхалтай.’ Гурав дахь нь: ‘Ядаж л дэмий үрэгдэхгүй шүү дээ’ гэж хошигнов. Дөрөв дэх нь: ‘Энэ талаар би мэддэггүй байсан нь үнэхээр сонирхолтой байна! Цаг нь ирэхээр санаж байх болноо.’ гэжээ. Арьс арчилгааны зөвлөмжийн талаар та юу гэж бодож байна вэ? Тайлбар дээр бидэнд мэдэгдээрэй

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button