Зөвлөгөө

Хэтэрхий цэвэрч нэгэн эмэгтэй тоос сорогчны хоолойд хуримтлагдсан тоос, шороог цэвэрлэх супер аргыг олжээ

Тоос сорогч үйлдвэрлэгчид хоолойд хэт их тоос, шороо хуримтлагдах нь таны машиныг сороход нөлөөлж болзошгүй гэж мэдэгдэж байгаа тул, энэ хатагтайн цэвэрлэх супер аргыг туршиж үзээд тоос сорогчоо гялалзуулж аваарай.

Ихэнхдээ тоос сорогч бидний гэрийг цэвэр цэмцгэр, тоос шороогүй болгодог юм шиг сэтгэгдэл төрүүлдэг. Эцсийн эцэст энэхүү цэвэрлэгээний багаж нь бидний хивс, буйдан доторх бүх үс, хог хаягдлыг соруулж, гялалзуулахад тусалдаг нь үнэн. Гэхдээ та энэ бүх тоос, шороо, үс, хялгас хаашаа явах ёстойг бодож үзсэн үү?

Их хэмжээний бохирыг тоос соруулагч дотор соруулж аваад, дүүрсэн үед нь хаядаг боловч нэгэн эмэгтэй саяхан фэйсбүүк дээрээ зарим бохир нь тоос соруулагчнаас хэзээ ч гардаггүй болохыг олж мэджээ. Та тоос сорогчийнхоо хоолойг цэвэрлэх хэрэгтэй гэдгийг мэдэх үү?

Таны тоос сорогчийн хоолойн дотор тонн шороо болон үс наалдаж байдаг бөгөөд ихэнх хэсэг нь хэзээ ч цэвэрлэгддэггүй байна. Цэвэрлэгээний талаар фэйсбүүк хуудсандаа нийтлэхдээ, эмэгтэй тоос соруулагчны хоолойг угаахад гарч ирсэн бохир болон шороо нь ванныг дүүргэсэн байгааг хуваалцжээ. Тэрээр: ‘Үүнийг усанд нэвт норгон угаахад их шижгийн санагдаж байсан.’ гэжээ. Бусад нь түүнтэй санал нийлж, төхөөрөмжид хичнээн их шороо нуугдаж байгаад гайхаж байлаа.

‘Ээ тэнгэр минь! Үүнийг би хэзээ ч хийж байгаагүй. Тэнд юу байгааг төсөөлхийг ч хүсэхгүй байна’ гэж нэгэн цэвэрлэгээний фанатик хэлэв. Өөр нэгэн: ‘Би маргааш өөрийхийгөө цэвэрлэх болно’ гэжээ. Мэргэжилтнүүд MailOnline-д хэлэхдээ танай тоос соруулагчийн хоолойд хуримтлагдсан бохирдол нь соролтыг бууруулснаар үр дүнтэй байдлыг бууруулах боломжтой гэж хэлжээ.

Тиймээс та үүнийг тогтмол цэвэрлэж байх хэрэгтэй. Хоолойг хэрхэн яаж салгах талаар зааварыг ашиглан үс, тоос шороо зэргийг түүнээс арилгах хэрэгтэй. Дараа нь бүлээн усанд дэвтээх хэрэгтэй – танд бас олон цэвэрлэгээний бүтээгдэхүүн хэрэггүй. Нэгэнт бүгд гарсан юм шиг байвал хоолойг зайлж угаах хэрэгтэй. Та мотор руу ус орохуулахыг хүсэхгүй байх. Одоо таны тоос сорогч үргэлж төгс ажиллах ёстой!

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button