Зөвлөгөө

Зөвхөн шүдний оо ашиглан гэрээ цэвэр цэмцгэр болгох энгийн бөгөөд эгэлгүй аргууд

Лиз Амаяа нь шүдний оо болон хуучин шүдний сойз ашиглан, зэвэрдэггүй ган гэр ахуйн хэрэгсэлүүдийн зураасыг арилгаж байгаагаа хуваалцжээ. Энэ нь хэдхэн секундын дотор л хөргөгч, зуух, гал тогоонд байх эд зүйлсд гайхалтай үр дүн өгчээ.

Энэхүү ээж хөргөгч, богино долгионы зуух болон бусад зэвэрдэггүй ган гэр ахуйн хэрэгслийн зураасыг арилгах энгийн цэвэрлэгээний аргыг интернэтэд байршуулжээ. Австралийн Брисбэн хотын иргэн Лиз Амаяа нь цахим орчинд гуравхан алхамтай энэхүү аргаа, айл бүрт байдаг шүдний оо болон сойз ашиглан хийжээ.

Энэхүү бичлэгэнд, тэрээр хуучин шүдний сойз дээр бага хэмжээний шүдний оо түрхэж, хөргөгчнийхөө зураастай хэсэг дээр сойздож байгаа харагдана. Тойрог хэлбэрийн хөдөлгөөнөөр үрж цэвэрлэнгээ эмэгтэй: ‘Зэвэрдэггүй гангийн гөлгөр талийг дагуулан үр. Түүнийгээ нойтон микро фибэр алчуураар арчаарай’ гэж хэлэв. Гялалзсан өнгөлөг болгохын тулд цахилгаан хэрэгслээ бага зэрэг тосоор өнгөлж өгөхийг ч мөн зөвлөжээ. Дурын тосоор тосолж болох юм байна шүү.

Түүний бичлэг дээр хөргөгч дээрх зураас нь мэдэгдэхүйц багассан ба энэ арга нь үзэгчдэд ихээхэн таалагдсан байна. Нэг нь: ‘Би энэ талаар хэзээ ч сонсож байгаагүй, сайхан санаа байна!’ гэхэд өөр нэг нь: ‘Үнэхээр би үүнийг туршиж үзэх болноо. Баярлалаа.’ гэж сэтгэгдэл үлдээжээ.

Мөн 00, угаалгын өрөөн дахь плитануудыг шүдний оо, хүнсний сод, хуучин шүдний сойз ашиглан угаавал маш үр дүнтэй байдаг байна. Ердөө шүдний оо, хүнсний содоо хооронд нь хольж плитаны завсрын шаралсан хэсгүүдийг үрж угаахад л хангалттай.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button