Зөвлөгөө

Шүршүүрийнхээ нууц гар хүрдэггүй хэсгүүдийг хэрхэн цэвэрлэх вэ?

Үзэгчид угаалгийн өрөөний хуванцар туузыг хэрхэн яаж цэвэрлэж болохыг олж мэдээд ихэд цoчиpдов.

Мэргэжлийн цэвэрлэгч ихэнх хүмүүсүүсийн угаалгын өрөөндөх цэвэрлэхээ мартсан нуугдмал газрыг илрүүлж өгчээ – энэ бол шүршүүрийн доод талд байрлах хуванцар цагаан тууз юм. Мельбурний мэргэжлийн цэвэрлэгч Каси хэлэхдээ, энэхүү туузанд ихэвчлэн зурвас дагуу бохир, тоос шороо тогтдог тул угаалга хийх боломжтой гэдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй гэжээ.

TikTok дээр байрлуулсан цэвэрлэгээний мэхээ үзүүлсэн бичлэг дээр @thebigcleanco нэрээр алдаршсан Каси: “Шүршүүрээ цэвэрлэхдээ бусадын үл тоомсоpлож магадгүй зүйл энд байна. Энэ бол таны шүршүүрийн доод талд байрлах хуванцар цагаан тууз юм.” гэсэн ба Каси шүршүүрийн хаалгыг онгойлгож, шилэн хаалганы ёроолын дагуу наалдсан тунгалаг өнгөт хуванцар туузыг үзүүлэв.

Үзэгчдийн эргэлзээг арилгахын тулд тэр нэмж: “Тийм ээ, энэ нь гарч ирнэ. Зүгээр л татаад салгаж болно. Хэрэв та үүнд цэвэрлээгүй түр орхисон бол түүнийг салгах гэж бага зэрэг xүчлэх хэрэгтэй байж магадгүй юм.” гэж хэлсэн ба тэрээр ирмэгээс нь эхлээд ‘салах’ хүртэл доош нь татаж авдаг байна.

Каси үүнийг цэвэрлэхэд илүү хялбар байдаг гэж үзүүлсэн ба хөгцний толбо юмуу шохойн чулуу үүссэн байвал арилах хүртэл нь нэвт норгох, эсвэл сойзоор угаана гэж тайлбарлажээ. Хэрэв нөхцөл байдал нь хэтэрхий aймшигтай эсвэл бохир нь арилахгүй байгаа тохиолдолд шинийг худалдаж авахыг санал болгов.

Олон үзэгчид видео бичлэгийг үзэж, Касид талархал илэрхийлсэн байна. Нэг нь: “Би үүнийг яаж цэвэрлэх вэ гэж удаан бодсон! Энэ нь намайг галзууруулж байна. Баярлалаа!” гэхэд өөр нэг нь “Өө бурхан минь, итгэмээргүй юмаа! Би үүнийг цэвэрлэх гэж зөндөө цаг зарцуулдаг байсан. Сойзоор нэг бүрчлэн сойздож угаадаг байсан…” гэжээ.

Гэхдээ бусад үзэгчид цэвэрлэх зүйл хангалттай байна гэж хэлээд, үүнийг тоохгүй байхаар шийджээ. “Хэрэв энэ нь нүдний түвшинд байхгүй л бол, энэ нь байхгүй гэсэн үг” гэж нэгэн ээж бичжээ. Өөр нэгэн нэмж: “Би үүнийг хараагүй юм шиг жүжиглэх болно, тиймээс заавал хийх шаардлагагүй болно.” гэжээ. Та үүний талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ?

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button