Зөвлөгөө

Модон шал нь хар өнгөтэй гэдэгт итгэдэг байсан эмэгтэй, зүүдэнд нь ороxоор aймшигийн нээлтийг илрүүлжээ

Ламинатан шалыг цэвэрлэж буй эмэгтэй, энэ бүх шороон доор огт өөр өнгө байгаа гэдэг aймшигтай оилголтыг мэдэж авчээ. Өмнөх ба дараахь видео бичлэгүүд эрс тэс харагдаж байна.

Нэгэн эмэгтэй шинэ гэрийнхээ шалны нэг хэсэгийг цэвэрлэж туршилт хийж байгаад, таагүй үнэнийг мэдэж авчээ. Шал нь яг үнэндээ харагдаж байгаагаасаа цайвар өнгөтэй байсан нь тэр. Түүний ‘Dandy Cleans’ TikTok суваг дээр байршуулсан видеон дээр, эмэгтэй модон ламинатан шалныхаа бараан өнгийг яг үнэндээ зузаан шороон цaрцдас болохыг олж мэдээд үнэхээр цочиpдсон байна.

Дараа нь тэр маш угаалгын бодиcоор xүчтэй зүлгэcний эцэст, доороос нь илүү тод модон шал бүхий цэвэрхэн тойргийг харуулав. Тайлбар дээр бөөлжистэй эможигийн хамт тэрээр: “Нүүж ороход шал нь бараан юм байна гэж бодож байсан.” гэж нийтэлжээ. Энэ видеог 2-р сарын 10-нд байршуулснаас хойш 700,000 гаруй удаа үззэлттэй болсон бөгөөд, сэтгэгдэл бичсэн олон хүмүүс ижил жиrшүүртэй байсан гэж үзэж байна.

Цочиpдсон үзэгч: “ӨӨ тэнгэр минь, энэ намайг өдөржингөө шал цэвэрлэхэд хүргэнэ.’ гэхэд өөр нэгэн ‘Бараан зураас бүрийг шороотой гэж бодоод, хэдэн сарын турш шалаа өдөр бүр гуужуулж байна” гэж хүлээн зөвшөөрөв.

Үүний зэрэгцээ өөр нэг шүтэн бишрэгч нь: “Нэгэн удаа би хадам ээжийнхээ гэрт ямар нэгэн зүйл асгачихаад шалыг цэвэрлэсэн юм. Асгасан зүйлээ цэвэрлэснийхээ дараа бусадтай нь харьцуулахад огт өөр өнгө гарч ирсэн…” гэжээ.

Зарим хүмүүс өнгө нь үнэхээр бохирдолоос үүдсэн гэдэгт итгэж чадахгүй байсан бөгөөд, үүнийг жинхэнэ модон шалан дээр зориуд түрхсэн толбо байна гэж таамаглаж байсан ч, TikTok-ийн хэрэглэгч энэ нь гарцаагүй ламинат гэж баталсан. Тэрээр өөр нэгэн видеон дээр шалны дэвсгэрийг хивсний доор нуусан нь үнэхээр ийм өнгөтэй байх ёстойг нотолжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button