Зөвлөгөө

Цoo шинэ мэт хаpагдуулах yхаалаг цэвэpлэгээний аpгууд

Та индүүгээ хэрхэн цоо шинэ болгож чадах тухай бодож байсан уу? Олон хүмүүс цэвэрлэгээ хийхдээ янз бүрийн арга техник ашигладаг бөгөөд, зарим нь танийг цочpоож магадгүй юм.

Индүү чинь зэвэрчихсэн байгааг олж мэдэхэд ядaргаатай байдаг. Сайн мэдээ гэвэл таны цахилгаан хэрэгслийг цоо шинэ харагдуулахын тулд сэргээн засварлах олон тооны арга мэх, төхөөрөмжүүд байдаг. Хэрэв та парацетамолоо хаанаас худалдаж авахаа мэддэг бол маш хямд үнээр үүнийг биелүүлж чадна.

Саяхан нэгэн эмэгтэй Extreme Couponing and Bargains UK бүлгийн фэйсбүүк дээр энэхүү мэхийг хуваалцав. Тэрээр хэлэхдээ: “$1 долларын багц парацетамол намайг шинэ индүү худалдаж авахаас аварсан. Парацетамолыг индүүнд түрхвэл бараг л шинэ юм шиг болгоно гэж би хаа нэг газар уншиж байсан.”

Тэгэхээр та фэйсбүүк хэрэглэгчтэй нэг адил асуудалтай байгаа бол үүнийг хийж болно. Express.co.uk-ийн мэдээлснээр ажлыг гүйцэтгэхийн тулд танд өвчин намдаагч, хямсаа, цэвэр даавуу гэх мэт олон материал хэрэгтэй болно. Парацетамол шахмалыг хямсаа ашиглан авахаасаа өмнө индүүг халаан маш халуун болгоно. Дараа нь таблетыг үрнэ. Зэвэрсэн хэсгүүд нь индүүнээс салж илүү цэвэр харагдаж эхэлнэ.

Энэ даалгаврыг гүйцэтгэсний дараа цэвэр индүүг унтрааж, даавууг ашиглан багажийг арчина. Хясаа болон индүүг арчиж байхад, үнэхээр халуун байж магадгүй тул болгоомжтой байгаарай. Мэх нь хүмүүсийг гайхшруулж байсан ба олон хэрэглэгчид твиттерт сэтгэгдэл бичих гэж яарсан байна. Нэг нь: “Индүүн түлэгдэлтийг арилгах хамгийн сайн арга бол түүндээрээ парацетамолоор үрэх гэдгийг мэддэг үү. Энэ үнэхээр үр дүнтэй, би үүнийг нэг удаа туршиж үзсэн.” гэжээ.

Өөр нэг нь: “Би индүүдэж байна. Би индүүдэхийг ү,з,э,н я.д.д.а.г. Хамгийн сайн зөвлөгөө бол: Хэрэв та индүүндээ “түлэгдсэн” ул мөртэй бол халуун хэвээр байхад нь парацетамол шахмалыг хямсаагаар аваад үрээд аваарай.” гэж бичжээ. Гурав дахь нь: “Үүнийг олж мэдсэн нь суут ухаантан юм, тэдэнд шагнал өгөх хэрэгтэй!” гэж сэтгэгдэл бичсэн байна.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button