Зөвлөгөө

Тефтель хийх шилдэг заавар – Хурдан бөгөөд амттай жорыг хадгалаад аваарай

Орц:  -600гр татсан мах, -агшаасан будаа, -2 ш өндөг,  – сонгино, сармис амталгаагаар, – давс, хар перц, розмаригаар амталж болно, – 2-3 амны халбага гурил, -оливын тос 1 амны халбага гоё зөөллөж өгдөг шүү ээжүүдээ.

Хийх дараалал:  Зурган дээр байгаачлан дээрх бүх орцоо сайтар холиод хэсэг амраана. Сайн холих хэрэгтэй. Гараа усанд норгож байгаад бөөрөнхийлөөд листэн дээрээ тавина. Энэ хоорондоо шарах шүүгээгээ 200 градуст халааж өгнө. Тэгээд халсан зуухандаа хийгээд 20-25 мин шарахад таны мах бэлэн болно.

Энэ хооронд төмсний нухаш болон луувангийн салат бэлдэж болно. Орц: -төмс, -cүү, -давс амтлах төдий, -цөцгийн тос цайны халбагаар 1.

Хамгийн амттай төмсний нухаш бэлтгэх арга: Сайн чанарын төмсийг ялган авч хүйтэн усаар шороог нь угаагаад хальсыг нимгэн цэвэрлэж дахин угааж усанд 20-25 минутын турш болтол нь чанана. Чанасан төмсөө халуунаар нь машиндаж эсвэл нухуураар нухаж нэгэн жигд болгоно. Нухсан төмсөн дээрээ сүү, цөцгийн тос, давсны уусмал зэргийг нэмж дахин жигдэртэл нь нухаж холино. Мөн та хүсвэл халуун төмсөн дээрээ сыр, гахайн утсан мах зэргийг жижиглэн хольж нухсан төмсөө илүү амттай болгож болно шүү.

Соус бэлтгэх: -томатны соус 1амны халбага, – майноз 1 амны халбага, – бага зэрэг махны шөл (шарах шүүгээнд махнаас ялгарсан шөлөө ашиглана), – 1 амны халбага (гурил соусаа өтгөрүүлэх зорилгоор), -бага зэрэг улаан дapc нэмж өгж болно. Ингээд бүгдийг нь нийлүүлээд өтгөртөл нь буцалгана.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button