Байшинг зүгээр барьчихдаггүй юм байна. Барилгыг худалдах гэж өөрөө амьдрах гэж 2 зориулалтаар хийдэг юм шиг санагдлаа. Зарах байшинд нилээн олон үе шатыг алгасаж хямд материалаар хийдэг тэгэхээс өөр аргагүй юм.
Байшинг зүгээр барьчихдаггүй юм байна. Олон жилийн өмнө нэг байшин барьж байсан. Энэ удаад нилээн их судалж байж барья гэж бодоод өнгөрсөн намраас судалгаа хийж нэг ийм байшин барихаар боллоо. Хөрсний шинжилгээ хийлгэсэн . Дизайн зураг төслийн хүмүүсээр зурагаа гаргуулсан. Гэхдээ гаргасан зураг төсөлд маш их өөрчлөлт орж байна. Бараг л 6 сар өөрөө судалгаа хийлээ. Энэ судалгаанд олж авсан мэдлэгээ барилгын зураг тооцоололд ашиглаж залруулга өөрчлөлт их хийлгэлээ.
Барилгыг худалдах гэж өөрөө амьдрах гэж 2 зориулалтаар хийдэг юм шиг санагдлаа. Зарах байшинд нилээн олон үе шатыг алгасаж хямд материалаар хийдэг тэгэхээс өөр аргагүй юм. Монголын нөхцөлд арай ойр хүйтэн уур амьсгалтайг бодоод орос барилгын мэргэжилтэнүүдийн бичлэгийг үзсэн. Олж авсан мэдлэгээсээ та бүхэндээ хуваалцая гэж бодлоо.
№1, Байшин бат бөх байхын тулд газар хөдлөлт, цуурах хагарах, хаалга цонх гажихгүй байхын тулд хөрсний шинжилгээ хийгээд, тэр хөрсөнд тохирсон фундамент сонгох, миний тохиолдолд аяган суурь сонгоод цутгамал карказан хийцтэй
№2, Дулаан алдагдал-Шалнаас алдахгүй тулд суурь 1.5м фундамент газрыг 80см ухаад уулын хайрга 20 см тутамд дагтаршуулж байгаа XPS даацын нягтралтай хөөсөн хавтан ул, суурийн хана, усны хаялгын доор хийж өгнө. Учир нь хөлдөлт хажуугаас байшингийн доор шал руу орж ирэх учраас хөлдөлтийн муруйг гадагшлуулж өгч байгаа. Хана МАК 37.5 блок өрөгдөнө. Гадуур нь 10 см базалт хөвөн, ус чийг тусгаарлагч, Ничиха цементэн хавтан орно. Дээвэр 20см базалт хөвөн дээврийн ОСП хавтан Decra дээвэр, цонх 3 давхар шилтэй 3 давхар резинтэй цонх хийнэ. Хаалга орос дулаалагатай хаалга.
№3, Халаалт цахилгаан-Камен зуухтай байхаар. Энийг бас зүгээр хийчихдэггүй юм байна. Талбайн хэмжээг тооцоод тохирсон фар бойлуур сонгоно. Эхний зургаар жижиг фар сонгосон бол дахин тооцолсоноор фарны хэмжэ томсоод бойлуурын халаалтын градус багасаж байна. Энэ нь усыг 65-70 градуст халаагаад фар руу явуулах 40-45 градуст халаагаад явуулах цахилгаан зарцуулалт зөрүү гарч байна. Дараа нь ашиглалтын зардалд их нөлөөтэй. Тог тасарч магадгүй гээд камен зуух төлөвлөсөн.
№4, Агааржуулалт-Монголчуудын огт тооцдоггүй юмны нэг байна. Хүн цагт 30м3 агаар агаараар амьсгалдаг. Байшинд 3-4 хүн амьдрана гэвэл байнгын агаар сэлгэлт хийх хэрэгтэй болдог. Барилгын компаниуд уламжлалт гээд цонхны доор завсар гаргадаг. Хаалга үүд завсартай агааржуулалтын хоолой хийгээд инерцийн урсгалаар гадагшлуулдаг. Өвөл -25 гэрт +22 тем зөрүү бараг 50 градус.
Агаар сэлгэлтийг хаалга, цонх онгойлгож шийдэхээр халаалтын зардал ихтэй тогтмол температур, чийгшилтэй байж чадахгүй байна. Aлбадмал агааржуулалтын систем нь гаднаас орж ирж байгаа агаарыг гэрээс гарч байгаа агаартай дулаан солилцоо хийгээд халаагаад дээр 3 давхар шүүлтүүрээр шүүгээд оруулахад 8 градус болж байна. Түүнийг 22 градус болгоход дулаан цахилгаан зарцуулалт бага болох тооцоо хийсэн. Дээр нь тоосжилж ихтэй агаар шүүгээд оруулахад гэр цэвэрлэгээний ажил багасна гэж бодлоо.
№5, Цахилгаан монтажийг зургын дагуу хийж байгаа. Газардуулга шийдэж өгсөн. Бүх материал орос герман материал авахаар тооцсон
№6, Цэвэр бохир ус, гүний худас гаргуулаад усны шинжилгээ хийлгэж түүнд тохирсон ус цэвэршүүлэнч тавина. Манайхны нэг алддаг юм бохирын агааржуултын хоолой, яндан, агааржуулалтын хоолойг дээврийн хэсэгт шулуун гаргаад байдаг юм шиг. Бүгдийг дээврийн адарын хэсгт дулаалсан байх ёстой бас шулуун биш дээрээс орж ирж байгаа хоолойны хажуугаас орж залгагддаг байдлаар хий хэрэгтэй юм билээ.
Өвөл доороос халуун агаар дээрээс хүйтэн агаар цохигдоод кондинсат үүсэж дээврийн залгаагаар ус дусах, яндангаар хар хөө урсах зэрэг бэрхшүүл үүсдэг. Дээрээс ирсэн хоолойн доод талд битүү эсвэл нарийн хоолой залгаж борооны усны хоолойруу гадагшлуулдаг. Бас нэг юм нь яндан агааржуулах хоолойн өндөр чухал юм билээ. Буруу өндөр сонговол буцаад агаарын урсгал нь гэр рүү цохиод яндангын утаа гэрээр нэг юм болох талтай.
Бохирын систем Эколос тавьж байгаа. За ерөнхийдөө ийм. Гэхдээ хийцлэл тус бүрт анхаарах нарийн жижиг деталууд зөндөө юм билээ. Ганц жишээ нь хаалганы хэсгийг блок биш тоосго хийнэ. Хаалга хөдөлгөөнтэй учир блокон дээр суулгавал амархан хөдөлгөөн ороод унжаад ороод ирнэ. Хийцлэл дээр залгаануудыг яаж хийх вэ гэх мэт. За заримд нь мэдлэг заримд нь шүүмжлэл өөр өөрийнхөөрөө хүлээн аваарай.