Зөвлөгөө

Автомашины арлын дугаар юуг илэрхийлдэг вэ? Авто тээврийн үндэсний төвөөс автомашины арлын дугаартай холбоотой дараах мэдээллийг гаргажээ

Иргэдийн автомашины талаарх мэдлэгт нэмэр болох үүднээс Авто тээврийн үндэсний төвөөс автомашины арлын дугаартай холбоотой дараах мэдээллийг гаргажээ.

Автомашины арлын дугаар буюу “Vehicle Identification Number” (VIN) гэдэг нь автомашины үндсэн мэдээллүүдийг цифр бүрээрээ товч агуулсан тоо болон үсэгнээс бүрдсэн дугаар юм. Өөрөөр хэлбэл, VIN дугаар нь нэг ёсондоо автомашины регистрийн дугаар гэсэн үг юм. Өнөө үеийн бүх автомашинууд VIN дугаарыг агуулсан байдаг бөгөөд зарим үед автомашиныхаа сэлбэгийг VIN дугаараар нь хайгаагүйгээс болж сэлбэг зөрж, зардлаар хохирох явдал цөөнгүй байдаг тул заавал мэдэж байх хэрэгтэй.

Та автомашиныхаа VIN дугааруудыг олж аваад автомашиныхаа талаар интернэтээс хайлт хийж, илүү ихийг мэдэх боломжтой.

Автомашины арлын дугаар ЮУГ илэрхийлдэг вэ? Автомашины арлын дугаар буюу VIN дугаарыг хэрхэн шалгах талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгхийн тулд (JT1 52EEA1 00302159) гэсэн арлын дугаартай автомашины дээр жишээ аван тайлбарлая.

Автомашины арлын дугаар буюу VIN дугаар нь аль улсад үйлдвэрлэгдсэнээс шалтгаалан орны дараалал өөр өөр байдаг. Тухайлбал, Тоyota-ийн автомашины арлын дугаар нь үсэг цифр орсон 17 оронтой тоо байдаг. Үүнээс эхний гурван цифр нь үйлдвэрлэгчийн тухай мэдээлэл юм.

1. Эхний 2 орон нь тухайн машины хаана үйлдвэрлэгдсэнийг кодоор илэрхийлдэг.
Кодыг тайлбал:
-АНУ: 1A-10, -Япон: JA-JT, -Канад: 2A-20, -Мексик: 3A-3W, -Өмнөд Солонгос :KL-KR, -Их Британи: SA-SM, -Франц: VF-VR, -Итали : ZA-ZR, -Герман:WA-W0.

Үүнээс үзэхэд дээрх JT1 52EEA1 00302159 гэсэн дугаартай автомашин нь “JT” буюу Япон улсад үйлдвэрлэгдсэн болж байна.

2. 2-3 дахь орон нь тухайн машины үйлдвэрлэгчийг кодоор илэрхийлдэг.
Тухайлбал:
-Audi (A), -BMW (B), -Buick (4), -Peugeot (3), -Cadillac (6), -Chevrolet (1). -Chrysler (C)
-Dodge (B), -Ford (F), -GM Canada (7), -General Motors (G), -Honda (H), -Jaguar (A), -Lincoln (L), -Mercedes Benz (D), -Mercury (M), -Nissan (JN), -Pontiac (2 & 5), -Saturn (8), -Toyota (T), -Volvo (V), -Volkswagen (W).

3 дахь орон нь тухайн машины загварыг заадаг. 4 дэх орон нь тухайн машины зориулалтыг зааж байна.

3. 5-9 хүртэлх орон нь Кузов, Хөдөлгүүрийн төрөл, Модель, Серийн дугаар зэргийг илэрхийлдэг.
10 дахь орон нь тухайн машины үйлдвэрлэгдсэн оныг кодоор илэрхийлж байдаг.
Тухайлбал: 1988 (J), 1989 (K), 1990 (L), 1992 , 1993 (P), … , 2001 (1), 2002 (2), 2003 (3) гэх мэт цааш үргэлжилнэ.

4. Арлын дугаарын 11 дэх орон нь тухайн машины угсрагдсан үйлдвэрийг илэрхийлдэг.
12-17 хүртэлх орон нь тухайн машины өөрийнх нь код байдаг.
Зарим автомашин үйлдвэрлэгчдийн арлын дугаар 17 оронтой хэрнээ нэг цифрээр мэдээлэл нь зөрж болдог гэдгийг анхааруулъя.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button