Зөвлөгөө

Хаалганы доторлогоо хийсэн туршлагаасаа хуваалцая

#1. Материал

– Ледринэн бүрээс /100 айлын хаан банкны хойд талаар тойроод нэг зардаг газар байсан м нь 5000 гэж байсан 2 м авсан санагдаж байна/

– Цавуу, порлон /32 тойргын бүрд худалдааны төвийн 1 давхарт зарж байсан цавуу нь 250 мл ундааны савтай. Порлон нь аль болох нимгэн байх хэрэгтэй/

– Хүрээ /хаалганы гадна дотор хийсэн хүрээ нь 100 айлын модон хаалга зардаг газруудад ширхэг нь 2500 гэж байсан аль болох тэгшхэнг сонгож авах хэрэгтэй/

– Хавтан /тавилганы ар хийдэг нимгэхэн хавтан байдаг. Гэрт илүү байсан болохоор худалдаж аваагүй худалдаж авбал 12000 байдаг 1 хавтан бараг 2 хаалганых болох байх/

– Халаадаг силикон бyy /100 айлын захын нэг лангуун дээр байгаа үнэ нь 6000 байсан санагдаж байна том жижгээсээ хамаарч үнэ нь өөр. Мөн запас нь ширхэгээрээ байгаа 5ш байхад болно/

– Өнгөгүй силикон 1ш /гэрт байсан зөвхөн хүрээгээ тогтооход ашигласан/

#2. Хийх арга.

– Эхлээд хаалган дээрээ хэмжээгээ аваад хүрээнийхээ өргөнүүдийг хасаад яг дотор гоёл хийх хэсгээ тэнцүү хуваана. Би болохоор 4 хуваасан байгаа. Илүү олон хэсэг болвол гоё харагдах байх гэхдээ жоохон ажиллагаа ихтэй болно.

– Уртыг нь ч мөн адил хүрээнийхэн өргөнийг хасаад доошоо хэдэн хэсэг болгох вэ гэдгээ тооцоолоод гаргана. /Доторх гоёлоо өөрийнхөө хүссэнээрээ загвараа гаргаж болно./ Би доторх дөрвөлжин хэсгүүдээ яг кв-аар тооцсон. Тэгээд доод хэсэг нь арай бага зай үлдсэн.

– Дараа нь хавтангаа зүснэ. Зүсдэг газруудад хэмжээгээ өгөөд зүсүүлвэл хийхэд амархан байх болно. Зүсвэр 1 хавтан 3000. Би туршлагагүйтээд гэртээ хөрөөгөөр зүсээд жоохон зай завсартай болсон. Гэхдээ нээх мэдэгдэхээргүй наасаан.

– Хавтангаа үзүүлсэн бол одоо порлоноор хавтангийнхаа хэмжээгээр жижиг жижиг зүсээд цавуугаараа хавтан дээрээ наана.

– Наасныхаа дараа бүрээсээ мөн адил жижиг жижиг зүснэ гэхдээ ар талруугаа нуглагдахаар хавтангаасаа арай том зүснэ. Ингэж зүссэнийхээ дараа порлонтой хавтангаа бүрээсэн дээрээ тавьж бүрээснийхээ ирмэгүүдийг эргүүлж ар талд нь мөн цавуугаар наана. Наадхаа нэг ирмэгээс нь хөөгөөд сайн татаж өгөөрэй.

– Хажуу хүрээнүүдийг яг хэмжээгээр нь тайраад порлон тавихгүй шууд бүрээсээр нь бүрээд наасан. Наахдаа бүрээсээ сайн татаж өгөөрэй.

– Ингээд бэлэн болсон деталиудаа нааж эхэлнэ эхлээд хүрээнүүдээ силиконоор нааж тогтооно. / Халаадаг силикон нь тогтдоггүй юм билээ/ Хаалга байнга хаагдаж нээгддэг болохоор орой унтахынхаа өмнө наавал зүгээр өглөө гэхэд хатчихна.гэхдээ скоч эсвэл юмаар даруулаарай.

– Хүрээ бэлэн болмогц дотор талын гоёлуудаа нааж эхэлнэ. Бyyraa халаагаад силиконоор 4 буланг болон голд нь нэг дусаагаад хатхаас нь өмнө шууд хаалган дээрээ наана. Энэ нь дараа хуулж авахад хүртэл хаалгаа гэмтээхгүй авагддаг амар юм байна лээ.

За ингээд бүгдийг нь нааж дуусаад л гоё хаалгатай болно. Тэр цоожны хэсэг Дурангийн нүх 2г зүссэн хавтан дээрээ эхлээд тооцоолж байгаад зүсээд авчихна. Тэгээд дараа нь бүрнэ.

Ингэж хийхээр гадны дуу чимээ салхи сийгэлт намддаг юм билээ. Ганц гэм нь хаалга жоохон хүнд л болох байх.

Аа тийм хаалганыхаа резинийг муудсан байвал солиорой. Тэрүүгээр их салхи ордог юм байналээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button