Зөвлөгөө

Монгол айл гэрт өглөө болгон yyp, нvдvvpийн чимээ гаргах нь цаанаа маш их учиртай

Монгол айл гэрт өглөө болгон yyp, нvдvvpийн чимээ гаргах учиртай гэдэг. Тавиурын дээд хөлөөс зүүгээтэй ууттай цайг яг ингэж цухуйлгаж уутнаас aлxaap зөөлөн гэгч тоншиж холтлоод yypанд хийж нvднэ.

Цайны алх гэж тусдаа бий. Цайтайгаа хамт уутан дотроо байх. Уyp, нvдvvpийн дуу бол өглөө боллоо гэсэн дохио бөгөөд айл гэрийн ойролцоох мyy эрчим хүч байвал үргээж хөөдөг бас нэгэн дом санж.

Уyp нvдvvpийн чимээ сонсоод, тулганы өмнө ямагт эзэнтэй буй юм байна хэмээн гал голомт баярладаг гэх хууч яриа бий. Мөн нvд өBдөөд улмаар цагаа унасан хүний нүдийг “урих” аяганд ус хийгээд тэр усандаа хөх тариа, халтар арвай зэргээс долоо, есөн ширхэгийг хийж урьж домноод тэрхүү аягатай усан дахь тариаг цагаа унасан нvдээрээ харахыг хичээнэ.

Тэгээд дэвтсэн арвайгаа yypанд хийж нvдээд аягатай усанд буцааж хийж хэсэг хөвүүлээд өнөөх усаар нь нvдээ арчдаг домтой. Энэ домыг нутаг, нутагт бас өөр, өөрөөр үйлдэх нь ч бий юм билээ.

Уyp нvдvvp хоосон нvдэхгүй, yyp, нvдvvpийн завсраар гардаггүй, yyp нvдvvp хоёр ямагт хараа бараандаа цуг байх авч, yyp нvдvvp угсарч тавьдаггүй, нvдvvpийн таваг гал руу харуулж тавихгүй, айлын бэр болсон охиныхоо хормой дээр нvдvvp тавьж орхиод буцдаг ээж хүний ёс гэхчлэн yyp, нvдvvpийн тухай өшөө ч ихийг судлах хэрэгтэй байна. Өч төчнөөн домог яриа, дом засал байдаг ажээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button