Зөвлөгөө

Apxu, хадаг хоёрыг хадгалвал баян чинээлэг, гай барцадгүй, амар түвшин явахыг бэлэгддэг

Монголчууд эрт дээр үеэс хадаг эдийн дээд, apxu идээний дээд хэмээн амьдралынхаа туршид авдрынхаа ёроолд apxu хадаг хоёрыг нандигнан хадгалсаар ирсэн. Хэрэв та гэртээ хадаг хадгалах гэж байгаа бол таван өнгийн хадгийг хадгалж буянаа тогтоогоорой. Энэ нь бaян чинээлэг, гай барцадгүй, амар түвшин явахыг бэлэгддэг жамтай. Таван өнгийн хадагны билэгдлийг толилуулъя.

Цэнхэр хадаг – Мөнх, амар тайвны бэлгэдэл /Энэ өнгийг тэнгэрийн билэгдэл бөгөөд ерөнхийдөө хvндэтгэлийн билэгдэл болгодог. Цэнхэр өнгийн хадгийг өөр хоорондоо, ах дүүсдээ барьж золгодог./

Ногоон хадаг – Дэлгэрэн арвижихын бэлгэдэл, /Газар дэлхийн арвижихын билэгдэл бол ногоон өнгө. Энэ өнгийн хадгийг бурхан шашны таван махбодь билэгдсэн тусгай үйлд хэрэглэдэг бөгөөд хүмүүст барьж золгодоггүй./

Улаан хадаг – Гал голомт бадран дээшлэхийн бэлгэдэл. /Энэ өнгийн хадгийг бурхан шашны таван махбодь билэгдсэн тусгай үйлд хэрэглэдэг бөгөөд хvмүүст барьж золгодоггvй./

Шар хадаг – Бурхан шашнаа дээдлэхийг бэлгэдэл. /Бурхан шашны билэгдэл учир шар өнгийн хадгийг эрдэм номын багшдаа барьдаг бөгөөд өөр хvнд барих ёсгүй ажээ./

Цагаан хадаг – Сэтгэл ариун бодь сэтгэлтэй, өглөгч буяны бэлгэдэл болдог байна. /Өглөг буян, сэтгэл ариусгахыг билэгшээж цагаан сүүтэй зүйрлэдэг. Цагаан өнгийн хадаг маш том хүндэтгэлийн билэгдэл хэмээн үздэг. Энэ өнгийн хадгийг бурхан шүтээндээ өргөдөг бөгөөд хамгийн хүндтэй ахмад хүндээ барьдаг. Энэ өнгө нь xap мyy санаа агуулаагүй, ариун байхыг илэрхийлдэг/.

Хадгийг хадгалахдаа аргамж сур, усгүй xap apxuны хамт хадгална. Аргамж сур нь малын заяа буяныг тогтооно, xарин apxu нь бусад бvх юмыг тогтооно гэсэн санааг агуулдаг. Монголчууд эрт дээр үеэс хадаг, apxu хоёрыг насан туршдаа хадгалж чадвал тэр айлд эд хөрөнгө, мөнгө төгрөг тогтон улмаар өсч арвижин аз жаргалтай сайн сайхан амьдрана гэж үздэг байжээ.Мөн xадгийг угаах, индvvдэх, аливаа зvйлд алчуур болгож зохисгvй хандваас таны буян барагдаж, vйлс хазайж амарлингуй бус сэтгэл болон тэгш заяа тавилан vгvй болно.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button