Зөвлөгөө

Хүссэн асуултаа асуугаад хүснэгтээс хамгийн түрүүнд харсан тоотой хуудсаа нээж хариултаа аваарай!

1- Та зөв газраа, зөв хүмүүстэйгээ цуг байж чадвал, өөрийнхөө мөн чанарыг таньж мэдэх болно.

2 – Удахгүй хүсч буй материаллаг эд зүйлээ өөрийн болгож чадна. Гэвч ингэхийн тулд боломжийг бүү алд.

3 – Хянуур, болгоомжтой байхгүй бол, үнэ цэнэтэй зүйлээ алдах эpcдэлтэй байна.

4 – Амжилт таниас хол байна. Гэвч хүсэл тэмүүлэлтэй, тэвчээртэй байж чадвал, амжилтанд хүрч магадгүй.

5 – Хэцүү нөхцөл байдал таныг угтах нь… Саад бэрхшээлийн шyypга эргэн тойрныг тань нөмрөөд авбал бүү гайхаарай.

6 – Материаллаг эд зүйлсээр хангалуун байна.

7 – Ганцаараа хэзээ ч амжилтанд хүрэхгүй гэдгийг ойлго. Бусдын тусламжийг авч чадвал, амжилтанд хүрэхэд ойрхон байна.

8 – Төлөвлөгөө тань нурж мэдэх юм. Гэвч бүү шантраарай.

9 – Ойрын хугацаанд танд аз тохиох нь юу л бол… Уyp тань хvpээд байвал, түүнийг xopux хэрэггүй. Тайвшрах арга зам хай.

10 – Богино хугацаанд их зүйлийг амжуулах амаргүй. Гэхдээ хэрэв та хүсвэл, боломжгүй зүйл гэж үгүй.

11 – Бүх зүйл таниас шалтгаална. Та залхуурлыг ялан дийлж чадах аваас хүссэн бүхнээ өөрийн болгож чадна.

12 – Боловсролдоо анхаарч, эрдэм мэдлэгээ улам хөгжүүлээрэй.

13 – Яарах хэрэггүй. Бүх зүйл жам ёсоороо өрнөх болно.

14 – Замд тань саад бэрхшээл гарч ирнэ. Гэхдээ даван туулах арга зам олдож л таараа.

15 – Өөрийгөө хүрээлэн буй орчны хүмүүсийн жинхэнэ мөн чанарыг эхлээд таних хэрэгтэйг анхаараарай.

16 – Амралтаа умартан хичээж чадвал, эцсийн үр дүндээ та амжилтанд хүрч чадна.

17 – Стрeccтэж бyxuмдаад байлгүй, гарах гарц олохдоо анхаарлаа төвлөрүүл.

18 – Өдөр тутмын зориултуудаа хэрэгжүүлэхийг хичээгээрэй.

19 – Өөрийгөө хөгжүүлж, шинэ зүйл туршиж үзэхээс хэзээ ч бүү хойш суугаарай.

20 – Өмнөө тавьсан зорилготой байж, түүндээ хүрэхээр хичээх хэрэгтэй. Ингэж чадвал, амьдрал таныг эрч хүчээр сэлбэх юм.

21 – Бусадтай элэгсэг дотно харилцаж, өөрийн гэсэн хүрээллийг бий болго.

22 – Хуучинсаг бодлоо мартаж үз. Одоо цаг үе өөр болсон.

23 – Удаан хугацааны турш бодож, төлөвлөсөн зүйл тань ойрын хугацаанд биелэх магадлалтай байна.

24 – Боловсролдоо анхаарах цаг нэгэнт иржээ.

25 – Танд яг одоо амралт юу юунаас илүү их хэрэгтэй.

26 – Амжилтанд хүрэхийн тулд бусадтай эелдэг, хүлцэнгүй харилц.

27 – Бусдыг уучилж, дахин боломж олгоод үзэхэд гэмгүй.

28 – Та өөрийнхөө эрх чөлөөг xaaж, бoorдуулаад байгаа учраас олон нийтээс ангид үлдээд байна.

29 – Зорилгоо тодорхойлж, амжилт өөд тэмүүлэх хэрэгтэй.

30 – Олон хүн амжилтанд тань атaapxax болно. Гэвч тэднийг тоох хэрэггүй.

31 – Биеэ даасан, санаачилгатай бай. Эдгээр чанарууд танд амжилтын түлхүүрийг гартаа атгахад тань туслана.

32 – Та удахгүй маш таатай мэдээ сонсох болно.

33 – Хэр хөдөлмөрлөж чадна, төдий чинээ ашиг олох боломжтой болохыг анхаарна уу.

34 – Үргэлж төлөвлөгөөтэй амьдрахыг чухалчлаарай.

35 – Хэт их мөнгө vpэхээс сэрэмжтэй байгаарай.

36 – Бүх зүйл учиртай байдаг учраас заримдаа тайван, хүлээцтэй байхад гэмгүй.

37 – Аз жаргал таныг угтан ирж байна.

38 – Хүсэл мөрөөдлөө эрт оройгүй биелүүлэх болно.

39 – Амьдралын дүрэм журмыг мөрдлөгө болгож чадвал, хүссэн бүхнээ өөрийн болгож чадна.

40 – Хийж байгаа зүйлдээ итгэ. Тэгвэл байх ёстой газраа очих болно.

41 – Яг одоо танд юм бүхэн хэцүү санагдаж байгаа ч гэсэн, удахгүй бүх зүйл хэвэндээ орно гэдэгт итгээрэй.

42 – Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрдөг гэдгийг хэзээ ч бүү март.

43 – Сайхан үйл явдлууд танд ар араасаа тохиолдох болно.

44 – Таны амьдралд баяр хөөр авчрах хүмүүс гарч ирнэ.

45 – Ойрын ирээдүйд тань аз жаргал мэдрүүлсэн үйл явдал тохиох болно.

46 – Танд олон саад бэрхшээлүүд тохиолдох нь.

47 – Бэрхшээлтэй зүйлс багагүй учрах болохоор эртнээс сэтгэлийн тэнхээтэй байгаарай.

48 – Сэжurлэж байсан зүйлс тань үнэн болох нь тогтоогдоно.

49 – Төвөгтэй асуудлаас мултрах арга зам олдоход бэрх байх болов уу. Болгоомжтой байгаарай.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button