Зөвлөгөө

БУРХАН ШҮТЭЭНДЭЭ БАЛИН ТАХИЛ ӨРГӨХИЙН АЧ ТУС

Лам хуврагууд болон сүсэгтэн олон өөрсдийн шүтэн биширдэг бурхан шүтээндээ зоог өргөж буй идээг балин гэдэг. Эл хүндэтгэлтэй идээг бүтэн жил бурханд өргөсөн ч огт мууддаггүй ажээ. Учир нь үүнийг усаар бус шар тосоор зуурч хийдэг.

Балингаа бурхандаа тавих нь өдөр бүр зоог барьж байгаа утгыг илэрхийлдэг. Чамин болгож чимэглэх нь сайхан идээ өргөж байна гэсэн утгатай. Чимэглэлийг удаан буцалгасан тосоор хийдэг бөгөөд тун нарийн хийцтэй, өнгө будагтай байдаг.

Балинг бурханд өргөл болгож хийхээс гадна газрын эзэнд зориулан хийдэг. Гурвалжин босоо, цац хэлбэртэйгээр хийж нар сар, чандмань эрдэнийн дүрсээр дээд талыг чимэглэнэ. Чимгийг шар тосоор, их биеийг замбай гурилаар хийдэг.

Газар лусын эздэд зориулсан балингийн эргэн тойронд “нөхөр” болгож олон жижиг балин суулгадаг боловч тоо нь адилгүй. Махагал бурханд зориулсан балин 62 нөхөртэй байх жишээтэй.

Max цycны балин гэж байх бөгөөд хүний биеийн гол гол эpxтнvvд бөөp, зvpx, capвуу, тавхайг дүрслэн хүрэн өнгөөр будаж хивэг шиг бүдүүн ширхэгтэй гурилаар хийдэг.

БУРХАНДАА ӨРГӨДӨГ БҮХ БАЛИНГИЙН ХУРААНГУЙ БУЮУ БАРИМЖАА

Баримжаа нь бүх балингийн хураангуй бөгөөд 1000 Бурхадын зоог балин хэмээдэг. Энэ нь Бурхан шүтээндээ өргөдөг дээд өргөл бөгөөд жилдээ нэг удаа Бурхан шүтээндээ зориулан хийж бүтэн жил залдаг учиртай.

Бурхан шүтээндээ балин тахил өргөсний ач тус нь:

1- Ертөнцөд балин өргөсөн мэт болох

2- Нас хийгээд буян хишиг арвижих

3- Сэтгэл энэлэлгүй болох

4- Бие энэлэлгүй болох

5- Зүс сайхан болох

6- Төгс идээ, эдлэл их болох

7- Үнэн үгт болох

8- Тэнгэр лус нугуудад их тусыг бүтээх

9- Өндөр язгуурт болох (төрөх)

10- Бодож санасан хэрэг сэтгэлчлэн бүтэх

11- Цаг бусын vxлийн аюyлaac гэтэлгэх тэргүүтэн ач тус цаглашгүй хэмээжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button