Зөвлөгөө

Шөл буцалгах үед гардаг хөөсөнд та бидний мэдэхгүй маш олон нууц бий. Цайвар хөөс нь хүний …

Халамжтэй ээж, гэрийн эзэгтэй та шөл буцалахад үүсдэг хөөсийг яадаг вэ? Ихэвчлэн хүмүүс шүүж аваад хаях нь элбэг харагддаг. Гэвч шөлөн дээр хөвж гарч ирсэн тэр хөөс нь бүлэгнэсэн уураг гэдгийг та мэдэх үү?

Хүйтэн усанд халж буй махан доторхи уураг нь усруу шилждэг байна. Харин буцалж буй усруу мах хийвэл уураг махандаа үлддэг.

Хэрэв танд шөлнөөсөө илүү амттай мах хэрэгтэй бол буцалсан усанд болгох хэрэгтэй. Харин шөл гаргах хэрэгтэй бол хүйтэн усанд хийж байгаарай. Мөн шөлөн дээр үүссэн хөөсийг шүүж авах гэж бүү яараарай. Учир нь тэрхүү хөөс нь маханд байдаг олон төрлийн амин дэм уургийг өөртөө шингээгээд авчихсан байгаа гэсэн үг юм. Хэрэв хөөс хэт их байгаад сагаад байвал, бага зэрэг сонгино хийх эсвэл тогоон дээрээ модон хусуур, халбага тавихад хангалттай.

Мөн хөөсний өнгийг ажиглаж байгаад, шүүж асгах, эсвэл хутгаж идэхээ шийдэж болно. Хөөсний өнгө цагаан байвал энэ нь уурагтай гэсэн үг, харин улаан байвал цус гэсэн үг байна шүү. Ингээд та бүхэндээ амттай хоол хийхэд туслах хэдхэн зөвлөгөөг хүргэе.

-Хэрэв шөлний давс ихэдсэн бол цагаан будаа хийж болно.

-Хэрэв амттай, шүүслэг мах идье гэж байгаа бол буцлам халуун усанд хийж байгаарай. Харин шөл гаргая гэж байгаа бол хүйтэн усанд махаа хийнэ.

-Махны шөлийг болохоос нь өмнө хагас цагийн өмнө давслах, загасны шөлийг буцалмагц, мөөгний шөлийг бэлэн болох үед давсалж байгаарай.

-Шөлөө илүү амтай болгохыг хүсэж байвал бөөрөнхий сонгины угаасан хальсыг хийгээд үзээрэй. Илүү амттай болно.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button