Зөвлөгөө

Бясалгалын язгуурын таван бурхан нь Сайн сайхан амьдралын бэлэгдэл. УНШЛАГА ШУУД СОНСОХООР.

Буддын шашинд хүмүүнийг зoBлон шаналалд хөтлөгч таван муу сэтгэл бий. Үүнд харанхуй мунхаг, yyp xuлэн, бардамнал, шунал тaчaaл, aтaa жөтөө орно. Эл таван сэтгэл нь бүхий л муу үйлийн үндэс ажээ. Эдгээр таван xopыг хүн өөрийн оюун бодолдоо эерэг болгон хувиргах чадвартай хэмээн үздэг.

Хүн бясалгалын дээд цэгт хүрэхэд хүмүүний гоо сайхны оргил, сүр жавхлангийн биелэл нь ямар байхыг язгуурын таван бурханаар илэрхийлэн харуулжээ. Язгуурын таван бурхан нь хүмүүний дотоод ертөнцөд орших таван үндсэн ертөнцийг бэлгэддэг. Тарнийн ёсоор бол мyy сэтгэл бүхэн эл таван бурхадын хүчээр гэгээрсэн билэг ухаан болон хувирах учиртай ажээ.

Бяруузана (Vairochana): Язгуурын таван бурханы нэгдэх шүтээн бөгөөд монголоор Машид гийгүүлэн зохиогч хэмээн нэрлэдэг. Уyp xuлэнг номхруулагч бурхан юм. Цагаан өнгөөр дүрслэгдэх бөгөөд хоёр мутараа цээжний өмнө авч эрхий болон долоовор хурууг нийлүүлэн номын хүрдийг эргүүлэгч мутарыг үзүүлжээ.

Эл мутарын байрлал нь Бурхан багш төгс гэгээрэлд хүрснийхээ дараа бугын цэцэрлэгт дагалдагч нартаа анхны сургаалиа айлдаж байх үеийг төлөөлдөг. Түүний эргүүлж буй хүрд нь эртний Энэтхэгийн нарны бэлгэ тэмдэг бөгөөд хожим нийтэд түгэн тархжээ. Учир нь нар бол дэлхийг үүсгэгч, тэтгэгч тул дэлхийн хүмүүсийн хаан юм.

Бяруузана бурхан язгуурын бусад бурхадын чанарыг өөртөө агуулсан цогц учраас буддын шашны бусад бурхадаар хүрээлүүлэн дэлхийн төвийг эзэгнэн оршдог. Түүний цагаан өнгө нь бүх өнгөний нийцэл ажээ.

Бяруузана бурханы бадамлянхуа суурийг хос арслан тулан зогсох ба арслан нь араатны хаан, түүний архирах дуу нь бүхнийг номхруулах хүчтэй. Үүний нэгэн адил бурханы сургаал нь хүмүүсийн өдөр тутмын амьдрал дахь элдэв янзын дуу чимээг дарах хүч чадалтай хэмээнэ. Бяруузана бурханы бусдаас чухалд тооцогдох байр суурийг бодолцон Анхдугаар богд Занабазар түүний баримлыг урлан бүтээхдээ илүү чамин тансаг гоёл чимэглэлээр ялгаж өгчээ. Бяруузана бурханы тааллын шүтээн нь алтан буюу наран хүрд юм.Энэ бурханыг бясалгах аваас ялангуяа МУНХАГ apuлж, номын чанарын билгүүн үүснэ гэдэг. Үр үсэг нь УМ. Тарни нь УМ ВАЙРОЧАНА УМ.

 

Минтугва буюу (Akshohya): Язгуурын таван бурханы хоёр дахь шүтээн бөгөөд монголоор Үл хөдлөгч хэмээнэ. Билэг ухаан, хувиршгүй зан чанар, дөлгөөн амгалан байхыг бэлгэдэж, харанхуй мунхагийг дардаг. Лагшин биеийг цэнхэр өнгөөр дүрслэх бөгөөд шашны бэлгэдэл тольтой холбоотой байна. Таван оройт титэм тэргүүндээ өмсөж, магнайдаа билгийн мэлмийг цогцлоож, зүүн мутарын алгыг дээш харуулан өвөр дээрээ тавьж, баруун мутарын дунд хурууны үзүүрийг газарт хүргэн, алгаа дотогш харуулсан байдалтай заларсан байдаг.

Түүний тааллын шүтээн нь очир бөгөөд ертөнцийн хамгийн хатуу, бат бэх зүйлийг илтгэдэг. Энэ бурхан дээр бясалгах аваас УУP XИЛЭH арилж сэтгэл нь толь мэт билгүүнд хувирдаг гэх бөгөөд барьц нь очир, хөлөг нь заан, хот мандалын зүүн зүгийг эрхшээдэг бурхан юм. Үр үсэг буюу бижа тарни нь ХУМ. Тарни нь УМ АКЧОБЯА ХУМ.

Раднаасамбаа (Ratnasambhava): Язгуурын таван бурханы гурав дахь шүтээн бөгөөд монголоор Эрдэнэ төгс хэмээнэ. Хүний сэтгэлийн таван xopын нэг бардам сэтгэлийг гэтэлгэгч юм. Бүхнийг адил тэгшид үзэх билэг ухаан нь хүнийг ялгaBарлан үзэхгүйгээр нэгэн түвшинд хүлээн авч, хүн төрөлхтөн нэгэн шүхэр дор гэдгийг ухааруулан нэгтгэхийг зорьдог. Гэгээрэлд хүрэх замд дээд, доодын ялгаа гэж байхгүй бөгөөд бардам, биеэ тоосон, бусдыг үл хүндэтгэсэн үйл орших үндэсгүй хэмээн номлодог.

Раднаасамбаа нь хэнийг ч ялгалгүй адил тэгш өглөг хайрладаг, өгөхүйн мутарлагатай. Нийгэмд амьдрах амьтай бүхэн байр суурь, арьс өнгө, хүйс, амьдралын хэв маяг ямар байх нь хамаагүй, эцсийн эцэст нэг л үндэстэй хэмээн үздэг. Раднаасамбаагийн бясалгал нь бүх хүн төрөлхтний эв санааг нэгтгэж, ялгaBарлах үзлийг үгүй хийхийн тулд байдаг. Лагшин биеийг газрын шар өнгөөр дүрсэлдэг нь газрын баялгийг хэн ч адил тэгш хүртэх ёстойг сануулан бэлгэддэг.

Түүний хөлөг нь зовсон бүхнийг зовлонгийн далайгаас аврагч хүлэг морь байдаг. Төвдийн шашинд хүлэг морины нуруун дээр хүслийг хангагч чандмань эрдэнийг залдаг. Энэ нь хүлэг морь ба Раднаасамбаа бурханы холбоог бататгаж буй хэрэг ажээ. Энэ бурхныг бясалгах аваас ОМОГ, ХАРАМ арилснаар тэгш чанарын билгүүн ургадаг. Үр үсэг нь ТРАМ. Тарни нь УМ РАТНАСАМБАВА ТРАМ.

Авид (Аmitabha): Монголоор Цаглашгүй гэрэлт хэмээнэ. Язгуурын таван бурханы дөрөв дэх шүтээн бурхан. Шунал тачаалыг арилгаж, эрхэндээ хураагч үйлсийг бүтээдэг. Очир завилгаагаар суусан, мутартаа бадар аяга барьсан. Авид бурханыг зурагт дүрслэхдээ улаан өнгөөр дүрсэлдэг. Завилгаа сууж, гарын алгыг дээш харуулан, хоёр мутараа өвөр дээрээ авч бясалгал хийж буй дүртэй. Бурхан багш бодь модны доор сууж нирваанд хүрэхээр бясалгаж байхдаа эл дүрээр сууж байжээ. Түүнийг танка зурагт дүрслэхдээ энэрэн нигүүлсэхүй Жанрайсиг, хүч чадлын ундарга Очирваань бурханы дүрээр дүрслэх нь бий.

Энэ нь Авид бурханы өргөсөн тангарагтай холбоотой ажээ. Зовлон шaнaлал, мyxapдалд орсон хэн нэгэн нacaн эцэcлэхийн цагт түүний нэрийг бишрэлтэйгээр санаж чадвал ариун газарт эргэн төрнө гэдэг тангараг бөгөөд Жанрайсиг ба Очирваань бурхан гэгээрэлд хүрэхдээ зовлон шаналлын ертөнцөд уналгүйгээр ариун оронд төрсөн гэдэг. Ийм учраас Авид бурханы бясалгалын ухаан ихэд дэлгэрчээ. Тэрээр 13 чимэглэлийн зүйлээр лагшин биеэ чимэглэсэн байдаг.

Таван оройт титэм, ээмэг, хүзүүний гоёл, гар болон хөлийн чимэг, бүс, шагайн гоёл зэрэг болно. Авид бурханы унаа нь тогос бөгөөд хорт могойг залгин дарах чадалтай аж. Энэ бурхныг бясалгах аваас ТАЧААЛ ШУНАЛ арилж, өөр бусдыг ялгахуйн билгүүн ургана. Үр үсэг нь ХРИ. Тарни нь УМ АМИТАВА ХРИ.

Амгаасид (Аmogasiddhi): Язгуурын таван бурханы тав дахь шүтээн бөгөөд монголоор Үйл бүтээгч хэмээнэ. Атаа жөтөөг дарагч Амгаасидыг таних тэмдэг нь хос очир юм. Саран хэлбэрт тавцан бүхий бадамлянхуа суурин дээр бясалгалын суултаар сууж баруун мутараа цээжин тус газраа гадагш чиглүүлэн байрлуулж аюулыг зайлуулж буй дүрийг илэрхийлдэг. Зүүн мутараа бүсэлхий хавьд өргөсөн байдаг. Эл мутарын байрлал нь аюулаас хамгаалах, амар амгалан, аюул заналыг зайлуулахыг бэлгэддэг. Бурхан багшийн намтарт, түүний үеэл Дэвадата нь түүнд маш их xopсон атаархдаг байжээ.

Түүний атаархал улам гүнзгийрч бурхан багшийг aлaxaap шийдэн зэрлэг зааныг уяанаас нь тавьжээ. Улангассан заан бурхан багшийг чиглэн ирэхэд Амгаасид Бурхан багшийг аюулыг зайлуулах мутарыг үзүүлсэн гэдэг. Тэрхүү мутарыг харсан заан тэр дороо номхорчээ. Тиймээс эл мутар зөвхөн аюулыг тогтоон барих бус аюулаас гэтэлгэгч мутар юм. Амгаасид бурханыг энх тайван, байгалийн амар амгалангийн ногоон өнгөөр дүрсэлдэг.

Ногоон өнгө нь тайвшруулах, yyp xuлэнг номхруулагч өнгө ажээ. Амгаасид бурхан нь мoгoйгоор хооллодог, хагас бие нь хүн, хагас бие нь шувуу болох хангарьдыг хөлөглөдөг. Амгаасид бурханы хос очир нь үйлийн төгс хэлбэрийг илэрхийлдэг. Энэ бурхныг бясалгаваас АТААРХАЛ, ХАРДАЛТ арилж, үйл бүтээхүйн билгүүн төрнө гэдэг. Үр үсэг нь АА. Тарни нь УМ АМОГАСИДДИ АА

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button