Зөвлөгөө

Гэрээсээ гарахаасаа өмнө хөлдөөсөн усанд зоос хийж орхих нь тог тасарсан үед маш их хэрэгтэй гэвэл та итгэх үү?

Гэрийн хөлдөөгч бол хамгийн тохиромжтой хүнс хадгалагч юм. Хөлдөөгч нь биднийг өдөр бүр хүнсний дэлгүүр эсвэл махны дэлгүүр явах ажлыг хөнгөвчилдөг. Бид сард нэгээс хоёр удаа хүнсний бүтээгдэхүүн авар замаар, ялангуяа том хөлдөөгчтэй том хөргөгчтэй бол завгүй цагийг хэмнэж чадна.

Гэсэн хэдий ч энэхүү бүтээлийн гайхалтай тохь тухыг үл харгалзан нэг л сул талтай байна. Биднийг байхгүй байхад цахилгаан тасарч, хөлдөөсөн хүнс, мах, хоол маань гэсэж дахин хөлдсөн байгааг бид яаж мэдэх вэ? Гэсээд дахин хөлдсөн хоол хүнс хэрэглэхэд тохиромжгүй, амт орсон байдаг шүү дээ. Энэ нь ялангуяа урт хугацааны аялалаар явах үед тохиолдож болно.

Гайхамшигтай эмэгтэй Шейла Пуланко Расселийн ачаар тэр манай хөргөгчний тэр сул талыг энгийн мэхээр нөхсөн юм. Өнөөдөр та үүнийг хөлдөөгчийн хакер гэж нэрлэж болно гэж бодож байна. Танд нэг аяга ус, зоос л хэрэгтэй.

Энэ санааг тэр анх бодож олоогүй байж магадгүй ч гэсэн энэ тустай зөвлөгөөг фэйсбүүк дээр алдартай болгоход гол үүрэг гүйцэтгэсэн юм. Түүний яг бичлэгийг энд оруулав. “Би дөнгөж сая гайхалтай зөвлөгөө сонсов. Үүнийг ‘One Cup Tip’ гэж нэрлэдэг. Та аяга усаа хөлдөөгчдөө хийж тавь. Хатуу хөлдөөж байгаад дээр нь зоос тавиад хөлдөөгчиндөө үлдээгээрэй. ”

Энэ үед та аль хэдийн ойлгох ёстой гэхдээ үгүй бол цааш нь тайлбарлав. “Та өөр газарлуу удаан хугацаанд яваад ирсний дараа эргэж ирэхэд таны хоол муудсан эсэхийг мэдэж болно. Зүгээр л хөлдсөн хэвээрээ байсан эсвэл таныг байхгүй байхад хайлаад дахин хөлдсөн хэвээр байсныг мэдэх боломжтой.

Хэрэв аягатай мөсний дөрөвний нэг нь аяганы ёроолд тунаж багасан хөлдсөн байвал тог тасарч бүх хоолыг гэсгээсэн гэсэн үг бөгөөд та хөлдөөсөн хүнснүүдээ хаях хэрэгтэй.

Үүнийг хөлдөөгчид байнга үлдээж байх нь зүйтэй бөгөөд хэрэв та ямар нэгэн шалтгаанаар яаралтай удаан хугацаанд явах хэрэг гарах юм бол энэ зөвлөмжийг санаарай. Хамгийн гол нь таны хүнс бүгд аюулгүй байх ёстой ”гэж хэлжээ.

Манайх шиг хөдөө гадаа удаан хугацаанд гэрээ цоожлоод аялах дуртай хүмүүс бол энэ аргыг хэрэглэх нь маш зүйтэй санагдлаа. Гэртээ байхгүй байх хооронд тог хэр удаан тасарч хөлдөөсөн мах, хүнсэнд хэр нөлөөлснийг мэдэх хялбархан арга байна.

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button