Зөвлөгөө

Эмэгтэйн толгой маш ихээр өвдөж байсан нь түүний чих дотор аалз амьдарч байснаас үүдэлтэй байжээ

Лекшми гэгч эмэгтэй маш удаан хугацааны турш толгой нь хүндээр өвдөж байсан гэнэ. Тэрээр бүх төрлийн эмийг туршиж үзсэн боловч бүгд түүнийг өвдөлтөөс нь ангижруулж чадсангүй. Тэрээр тэсэхээ больсон тул эцэст нь түүнийг эмнэлэгт хүргэсэн. Гайхалтай нь эмч түүний чихэнд аалз амьдардаг байсныг олж мэджээ.

Энэтхэгээс гаралтай Лекшми-гийн толгой нь хүчтэй өвдөж байгаа талаар гомдол гаргасны дараа Хеббалын орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүний ярьснаар, түүнийг нэг давхарын тагтан дээрээ унтсаных нь дараа асуудал болж эхэлсэн байна. Үзлэг хийсний дараа эмч нь найман хөлтэй аалз чихнийх нь нэг нүх дотор байхыг харжээ. Эмч хүртэл түүний толгой өвдөх үндэс шалтгааныг мэдээд ихэд гайхаж байсан.

Бяцхан мөлхөгч тэнд яаж оров гэж та гайхаж байж магадгүй юм. Мэдээжийн хэрэг, бид бүгдээрээ л гайхширч байгаа байх. Эцсийн эцэст энэ бол ховор үзэгдэл шүү дээ. Мэдээллийн дагуу Лекшмигийн чих хамар хоолойн зөвлөхийн үүргийг доктор Сантош Шивасвами гүйцэтгэсэн байна. Хүмүүс чихэнээсээ сонин зүйл олж эмчид хандах нь ердийн үзэгдэл гэж тэр тайлбарлав. Гэсэн хэдий ч Лекшмигийн хэрэг огт өөр байв. Энэ нь оролцсон бүх хүмүүсийн хувьд анхных байсан юм.

Лекшмигийн хэлсэн үгнээс эш татав – ‘Чихэнд минь ямар нэгэн амьтны хөдөлгөөн мэдрэгдэж байхад би маш их айсан. Чихний цочмог хурц өвдөлтүүд намайг ихэд бухимдуулсан. Эмч миний чихэнд аалз байгааг батлахад би юу ч бодож чадахгүй байсан ба тэр мөчид цочролд орсон.‘ Аз болоход Лекшмид ноцтой зүйл тохиолдсонгүй байна.

Эхэндээ тэр өөрийгөө ямар нэгэн байдлаар эдгэрчих байх гэж бодоод чихнийхээ сувгийг хуруугаараа ухах гэж оролдсон. Тэр ч байтугай охиноо чийдэнгийн гэрэлд чихнийхээ нүхийг шалгаж үзэсэн боловч юу ч олж хараагүй байна. Өвдөлт нь тэвчихийн аргагүй болоход нөхөр нь түүнийг Бенгалуругийн Хеббал дахь Колумбийн Азийн эмнэлэгт авчрахаар шийджээ. Эмч чихэнд нь гэрэл тусгасны дараа аалз аажмаар гарч ирсэн юм.

Амжилттай гаргаж авсаны дараа доктор Сантош Шивасвами:

‘Амьд аалз хэн нэгний чихний суваг дотор хөдөлж байгааг харах нь ховор байдаг.’ гэж хэлсэн юм.

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button