Та хүүхдээ хэрхэн шийтгэдэг вэ? Энэ эмэгтэй шиг олон нийтийн газар шийтгэх байсан уу?
Та хүүхдээ хэрхэн шийдтэдэг вэ? Дербиширийн Илкестон хотод амьдардаг ээж хоёр дэггүй охиноо Тескод ёс зүйгүй харьцсан хэмээн тэднийг арван минутын турш жимс, ногооны тасагт шалан дээр суулгаж хүмүүжүүлжээ. 35 настай Луиза Палай охидууд нь 7 настай Эбони, 6 настай Алиса нар Теско дэлгүүрийн эргэн тойронд гүйж байхдаа хэт их дуу чимээ гаргадаг байсан байна. Тэрээр энэ тактик нь хүүхдүүд рүү хашгирах, цохиж унагаахаас илүү дээр гэж хэлэв.
Өхөөрдөм хоёр охины ээж мөн түүний өгсөн шийтгэл нь охидоо доромжилсон мэт боловч тэд “үүнээс суралцдаг томоождог” гэж нэмж хэлэв. Луиза мөн нэмж хэлэхдээ: “Тэднийг супермаркетад суулгаж шийтгэхэд тэд дахиад замбараагүй авирлахгүй. Тэд гэнэт хүн болгоны харж байгаагаар биеэ авч явж томоотой болж эхлэв. ” Түүнчлэн охидоо олон нийтийн газар байхдаа биеэ зөв авч явахыг сураасай гэж хүсч байгаагаа хэлэв. “Тэд гудамжинд эсвэл intu (худалдааны) төвд заваарч байсан ч гэсэн би тэднийг ижил зүйлийг хийлгэж суулган шийтгэх болно.”
“Хичнээн олон хүмүүс байсан ч хамаагүй тэд юу хийж байгаагаа бодож суух болно. “Тэнд надруу сонин сонин харсан цөөхөн хэдэн хүмүүс байсан, гэхдээ хэн ч юу гэж бодох нь надад хамаагүй. Энэ арга нь үр дүнтэй бөгөөд гудамжин дундуур явж байхад охидууд руу хашгирах эсвэл бусад эцэг эхчүүдийн хардаг байсан шиг тэднийг алгадахаас хамаагүй дээр хувилбар юм. ” гэжээ. Луиза гэртээ хүмүүжлийн ижил аргыг ашиглаж хүүхдүүдээ биеэ зөв авч явах хүртэл нь шатан дээр суулгадаг байна.
Тэднийг гадаа байхад охидууд Дерби дахь Альбион Центр, Примарк зэрэг бусад дэлгүүрүүдэд завсарлага авч газар суухад хүрэв. “Та хаашаа ч явсан хамаагүй тэд үргэлж шатан дээр сууж болно, гэхдээ шат байхгүй бол шал нь байгаа шүүдээ. Гэртээ бид дэггүй алхам хийдэг бөгөөд хэрэв хүүхдүүд заваарч эхлэх юм бол би тайвшрахын тулд шатан дээр суу гэж хэлнэ. “Миний том охин одоо арван дөрвөн настай, гэхдээ 12 настай байхдаа тэр бас л заваарч дэггүйтэж байсан шигээ Тескод сууж тайвшрах ёстой байсан.”
Луиза мөн тайлбарлахдаа: “Тэднийг дэлгүүрт суулгаж байгаа нь тэднийг олон хүн хардаг гэсэн үг бөгөөд энэ нь тэднийг доромжилж байгаа мэт боловч тэд үүнээс суралцдаг. “Залуучууд жоохон хүүхдүүд гүйж, бусад хүмүүст төвөг учруулж байгааг харах нь миний уурыг хүргэдэг. Би хүүхдүүддээ олон нийтийн газар байхдаа биеэ авч явах байдал нь хүлээн зөвшөөрөгдөхгүй зүйл хоёрын хоорондох ялгааг мэдээсэй гэж хүсч байна. “Би бусад эцэг эхчүүдэд ижил зүйлийг хийхийг уриалж байна. Хэрэв хүүхдүүд нь уур уцаартай байгаа бол тэдний зан авирт үр дагавар гарах болно гэдгийг удахгүй мэднэ. ”
Энэ талаар та ямар бодолтой байна вэ? Түүний хүмүүжүүлэх арга техник үр дүнтэй бөгөөд хүүхдүүд хэрхэн биеэ зөв авч явахыг сурч чаддаг гэдэгтэй та санал нийлэх үү? Доорх сэтгэгдэл хэсэгт бидэнд мэдэгдээрэй! Энэ түүхийг гэр бүл, найз нөхөдтэйгээ хуваалцахаа битгий мартаарай!