Зөвлөгөө

Хоёр дахь болзоогоо хэрхэн яаж амжилттай болгох вэ? Анхны болзоон дээр яах хэрэгтэй вэ?

Энэ нь сайхан эсвэл хөгжилтэй байхтай ямар ч холбоогүй юм… Эсвэл мөнгөө ч гайхуулаад байх шаардлагагүй. Юу нь болоогүй юм бол гэж гайхаж, эргэлзэх шаардлагагүй боллоо! Эхний ээлжинд болзоонд явах нь тулааны тал хувийг нь ялсан юм шиг санагдаж болох ч үнэхээр хэцүү ажил нь үүний дараа л эхэлдэг.

Тухайн хүн танд таалагдаж байгаа гэж бодож үзвэл шүү дээ. Үүнээс хойшхи сэтгэлийн хөөрөл нь огт эерэг биш зүйл болж хувирахад бараг цаг хугацаа шаардагддаггүй. Тэд таньруу мессеж бичих болов уу? Та тэдэн рүү мессеж бичих ёстой юм уу? Хоёрдахь болзоо болох уу? Чи ганцаараа vxэх тавилантай юу? Гээд санаа зовох зүйл зөндөө байх юмдаа.. Хоёр дахь болзоогоо бататгах нь танаас хамаарахгүй, хамаагүй мэт санагддаг байж магадгүй. Хоёрдахь болзоо нь ихэнхдээ хоорондын ижил төстэй байдлаас хамаардаг.

Гэхдээ хоёр дахь болзоогоо баталгаажуулахын тулд танд хийж чадах нэг зүйл бий. Зүүн, баруун, төвийн хошигнол хийх шаардлагагүй, бэлэн мөнгийг гялсхийх шаардлагагүй байж магадгүй юм. Танд үүнийг хийхэд ямар нэгэн хошин онигоо, эсвэл мөнгөө гайхуулах шаардлагагүй гэдгийг сонсоод та тайвширах байх.

Хэтэрхий сониуч байх нь бидний мөн чанарын эсрэг байж болно. Хэдийгээр одоо үеийнхэн хэтэрхий ядаргаатай байхаас айдаг боловч, Харвардын их сургуулийн судлаачдын үзэж байгаагаар бид эхний болзоондоо хийх ёстой зүйл бол СОНИУЧ байх юм. MailOnline-ы тайлбарласанаар, сонуч байх нь таныг тэдний сайн сайхан байдалд чин сэтгэлээсээ анхааралаа хандуулж байгааг гэсэн санааг тэдэнд илгээдэг бөгөөд үүнийг сэтгэл татам шинж чанар гэж үздэг.

Гурван шуурхай болзооны үеэр эрэгтэй, эмэгтэй хүмүүст бие биентэйгээ танилцах дөрвөн минутын хугацаа өгжээ. Дараа нь болзооныхоо алийг нь дахин харахыг хүсч байгаагаа зохион байгуулагчдад хэлжээ. Сэтгэл судлаачид уулзалт бүрийг давтан шалгахаас өмнө 110 эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн яриаг тэмдэглэж, хэдэн асуулт асуусан болох асуултын тоон дээр дүн шинжилгээ хийжээ.

Та өөрийгөө сануулах гээл бүх хошин онигоогоо ашиглах шаардлагагүй ээ. Journal of Personality сэтгүүлд бичихдээ: “Илүү их асуулт асуусан шуурхай болзоочид … хоёр дахь болзоонд тохиролцох магадлал өндөр байдаг байна.” “Асуулт асуухын тууштай бөгөөд ашиг тустай үр дүнг үл харгалзан, хүмүүс энэ нь хүмүүсийн хоорондын таашаалыг нэмэгдүүлдэг гэж таамаглаагүй байх.” “Тэд юу асуухаа мэдэхгүй эргэлзэж магадгүй эсвэл бүдүүлэг гэж ойлгогдох вий гэж санаа зовж магадгүй юм.” Тэднээс цалин хөлс, б.э.л.г.и.й.н харилцааных нь талаар асуулт асуухыг танд зөвлөхгүй гэдэгт, бид итгэлтэй байгаа ч сониуч байх нь үр дүнтэй шүү.

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button