Зөвлөгөө

Хамраа ухах нь эрүүл мэндэд сайн? Нусаа идэх нь бүүр сайн??

Таныг цэцэрлэг эсвэл нэгдүгээр ангид байхдаа танай ангид хамраа ухдаг хүүхэд байсныг санаж байна уу? Та эсвэл танай ангийн зарим хүүхдүүд түүнийг хэзээ нэгэн цагт ийм үйлдэл хийж байхад нь барьсан байж магадгүй юм. Ийм зан авирыг багш, ахмадууд, ялангуяа олон нийтийн газар хийхэд ёс суртахуунгүй гэж үзэн загнадаг. Ихэнх тохиолдолд бусад хүүхдүүд хамраа ухагчийг шоолдог.

Гэхдээ хамраа ухдаг хүмүүс зүгээр л зөв зүйл хийж байсан бол яах вэ? Чухамдаа хамарыг нь ухах нь таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлж болзошгүй гэсэн судалгаа байдаг. Саскачеваны их сургуулийн биохимийн профессор Скотт Наппер хамраа ухах нь эрүүл мэндэд тустай гэж таамаглав. ‘Хамрын алст дотор баригдсан эдгээр бичил биетүүдийг хэрэглэснээр энэ нь таны дархлааны тогтолцоонд энэ талаар таниулах арга байж болох уу?’

Тиймээс салстын шинж чанаруудын талаар судалгаа хийж, энэ үзэл баримтлалыг дэмжжээ. Бидний шүд цооролтыг үүсгэдэг нянгаас хамгаалахад туслах химийн бодис шүлсний салст эсвэл бугурт байдаг нь тогтоогджээ. Гэхдээ энэ үр ашгийг хүртэхийн тулд нус-ийг бидний амаар дамжуулж залгих хэрэгтэй.

Гэхдээ энэ судалгааны олдвор тэдний бодож байснаас илүү их байгааг харуулж байна. Австрийн уушгины мэргэжилтэн Фридрих Бисчингерийн хэлснээр бид хамараа ухахад г.у.т.а.ан д.о.ромжлол, нийгмийн ичгүүр байх ёсгүй гэжээ.

‘Өөрийнхөө биеийн гаргаж авсан зүйлийн хуурай үлдэгдлийг идэх нь биеийн дархлааг бэхжүүлэх гайхалтай арга юм’ гэж тэр хэллээ. ‘Анагаахын хувьд энэ нь маш их утга учиртай бөгөөд энэ нь туйлын байгалийн зүйл юм. Дархлаа тогтолцооны хувьд хамар бол маш олон бактери цуглуулдаг шүүлтүүр бөгөөд гэдсэнд энэ хольц орж ирэхэд яг л эм шиг ажилладаг. ‘ гэжээ.

Энэ талаар та ямар бодолтой байна вэ? Доорх сэтгэгдэл хэсэгт бидэнд мэдэгдээрэй! Энэ мэдээллийг гэр бүл, найз нөхөддөө ШЭЙРЛЭХээ мартуузай.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button